
Албан тушаал : Захирал, ахлах архитектор
Мэргэжил: Хот төлөвлөлтийн архитектор, МУ-ын мэргэшсэн архитектор
Боловсрол: Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Барилга архитектурын сургууль /Техникийн ухааны магистр/
Мэргэжлийн холбооны гишүүнчлэл : Монголын архитекторуудын эвлэл, Зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо
Шагнал:
Архитектор Мягмарын Уянга 2001 онд МУБИС-ийн харьяа 10 жилийн 104 - р дунд сургууль, 2005 онд Монгол улсын Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Барилгын инженерийн сургуулийг Хот төлөвлөлтийн архитектор мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны магистр, Барилгын архитектур төлөвлөлтийн хүрээнд Мэргэшсэн архитектор зэрэгтэй. 2004 онд ОХУ - ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП”-ын үүсгэн байгуулагч бөгөөд 2007 оноос эхлэн захирал, ахлах архитектороор ажиллаж байна. Барилгын зураг төсөл зохиогчдын холбоонд 2008 онд гишүүнээр элссэн. БЗТЗХ-ны дэргэдэх Залуучуудын “БИ АЙ ДИ” клубын сонгуульт ажил болох 2013 оны дэд тэргүүн, 2014 оны тэргүүн, 2014 оноос эхлэн БЗТЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. 2004 оноос эхлэн бие даан болон хамтран 20-иод төсөл дээр ажилласан бөгөөд томоохон төслүүдээс дурдвал Орхон аймгийн төв Эрдэнэт хотын “VII-р хорооллын ерөнхий төлөвлөгөө”. 2007 он, Ховд аймгийн Булган сумын “Аялал жуулчлалын цогцолбор”-ын техник эдийн засгийн үндэслэл. 2010 он, Говь- Алтай аймгийн төв Алтай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө. 2015 он, Шалган бүртгэх товчоод (нэг маяг 5 байршилд). 2011 он, БОНХАЖЯ-ны 640 хүүхдийн суудалтай “Ногоон сургууль”. 2016 он зэрэг төслүүд хэрэгжиж байна.