Албан тушаал: Хуульч, захирлын туслах
Мэргэжил: Эрх зүйч
Боловсрол: Монгол Улсын Шихихутуг Хууль Зүйн Их сургууль, Бакалавр зэрэг
Мэргэжлийн холбооны гишүүнчлэл: Монголын Хуульчдын холбоо
Шагнал: “Монголын залуучуудын холбоо”-ны “Тэргүүний залуу алтан медаль”, 2019 он
Бат-Эрдэнэ овогтой Түвшинтунгалаг нь 2012 онд Шихихутуг Хууль Зүйн Их Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2012 оны 10 дугаар сард “ЭМ ДИ ЭС ЭНД ХААН ЛЕКС” Хуулийн фирмэд Туслах хуульчаар ажилд орж гэрээ, гэрээний үүргийн гүйцэтгэл, хуулийн этгээдийн эрх зүйн чиглэлээр мэргэшин ажиллаж Хуульчийн сонгон шалгаруулалтад оролцон Хуульчийн гэрчилгээгээ гардан авсан. 2016 оноос Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-д Хуульч, захирлын туслах албан тушаалд ажилд орж барилгын салбарын хууль эрх зүй, гэрээ, дүрэм журам зэрэг шаардлагатай бүхий л хууль эрх зүйн харилцаанд төлөөлөн ажиллаж, компанидаа ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлэхэд гар бие оролцсон. Мөн Хүний нөөцийн чиглэлээр холбогдох сургалтад хамрагдан компанийнхаа Хүний нөөцийн менежерийн үүргийг хавсран гүйцэтгэж, хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн эрх зүйн харилцааны баримт бичгийг боловсруулан ажиллаж байна