Албан тушаал : Архитектор
Мэргэжил: Архитектор
Боловсрол: Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль, Барилга, архитектурын сургууль /Бакалавр зэрэгтэй/
Мэргэжлийн холбооны гишүүнчлэл : Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо
Шагнал:
Гантулга овогтой Ганбат нь 2013 онд ШУТИС-ийн БАС-ийг Архитектор мэргэжлээр төгсөж, “Загасчлал, аялал жуулчлалын цогцолбор” сэдэвтэй дипломын ажил хамгаалсан нь МАЭ-ийн нэрэмжит шилдэг бүтээлээр шалгарч байсан. “ЭН ЭЙ ПИ” ХХК-д 2013 оноос эхлэн ажиллах хугацаандаа 10-аад барилга байгууламжийн төлөвлөлт, шийдэл, эх загвар зураг болон ажлын зураг төсөл боловсруулах багийн гишүүнээр болон ахлагчаар амжилттай ажилласан. Тухайлбал, БШУЯ-ны 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын нэг маягийн загвар зураг, 'БОЛОР МЭЛМИЙ' ХХК, 'МАКС КОНСТРАКШН' ХХК-ийн Үйлчилгээтэй, 136 айлын өндөр зэрэглэлийн орон сууц, “ТЭГӨНЬ ЖУНГХАБ КЭБАЛЬ” ХХК-ийн Үйлчилгээтэй, 196 айлын орон сууц, “ЕСҮЙ ТРЕЙД” ХХК-ийн 'Moon stone' Үйлчилгээтэй орон сууц, “МУИС”-ийн Е-номын сан болон хичээлийн 4-р байрны өргөтгөлийн барилга, “ХЭРЛЭН БУЯН” ХХК-ийн Үйлчилгээтэй, 1024 айлын орон сууц, 'АЛТАН ТРЕЙД' ХХК-ийн Үйлчилгээтэй, 153 айлын орон сууц, БОНХАЖЯ-ны 640 хүүхдийн суудалтай 'Ногоон сургууль' зэрэг томоохон ажлуудыг хамтран боловсруулаад байна.