Албан тушаал : Барилга бүтээцийн инженео
Мэргэжил: Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер
Боловсрол: Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль, Барилга архитектурын сургууль
Мэргэжлийн холбооны гишүүнчлэл : Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо
Шагнал: МЗХ-ны Тэргүүний залуу инженер. 2017 он
Шараа овогтой Ариунболд нь 2013 онд Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр төгссөн. “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-д 2013 оноос эхлэн ажиллах хугацаандаа 20 гаруй барилга байгууламжийн тооцоо, техникийн шийдэл, ажлын зураг төсөл боловсруулах багийн гишүүнээр ажилласан. Тухайлбал “ӨНДӨР БУЯНТ ХОЛДИНГ” ХХК-ийн газар доорх авто зогсоол, “640 хүүхдийн суудалтай нэг маягийн загвар зураг”, “МУИС-ийн Е-номын сан, хичээлийн IV байрны өргөтгөл”, "МОНГОЛИА ПРОПЕРТИ ДЕВЕЛОПМЕНТ" ХХК-ийн Олон улсын санхүүгийн төв, “АЛТАН ЖОЛОО” группийн “Худалдаа, үйлчилгээний төв”, “АЧИТ МЭРГЭД” ХХК-ийн Үйлчилгээтэй, 121 айлын орон сууц зэрэг зураг төслийн ажлуудыг мэргэжлийн багтай хамтран боловсруулаад байна.