Албан тушаал: Зохиогчийн хяналтын ахлах инженер
Мэргэжил: Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, МУ-ын зөвлөх инженер
Боловсрол: Монгол Улсын Их Сургууль, В.В.Куйбышевийн нэрэмжит Цэргийн Инженерийн Академи
Балган овогтой Эрдэнэболд нь 1975 онд Монгол Улсын Их Сургуулийг төгсөж, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжил эзэмшсэн, 1979-1981 онд ЗХУ-ын В.В.Куйбышевийн нэрэмжит Цэргийн Инженерийн Академийг цэргийн командын боловсролтой "Барилгын инженер" мэргэжлээр төгсөж, үндсэн мэргэжлийн зэргээ баталгаажуулсан, МУ-ын зөвлөх инженер. Тэрбээр барилгын салбарт тасралтгүй 46 жил ажиллаж байна. Ийнхүү барилгын салбарт ажиллах хугацаандаа 1983-1988 онд Улаанбаатар хотын 16-р хорооллыг бүтээн байгуулах ажилд талбайн инженер, 1996-1999 онд Дорноговь аймгийн Бор-Өндөр суманд Мах Комбинатын барилга байгууламж, 2010-2015 онд Улаанбаатар хотод үйлчилгээний бүрэн цогцолбор төвтэй "Өнөр" хотхоны орон сууцны барилга болон "Тоёта Авто Сервис"–ийн барилгад барилгын инженерээр тус тус ажиллаж байсан ба 2018 оноос одоог хүртэл Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “Эн Эй Пи Групп” ХХК-ийн Зохиогчийн хяналтын ахлах инженерээр ажиллаж байна.