Албан тушаал : Зөвлөх, Монгол улсын гавьяат барилгачин
Мэргэжил: Архитектор
Боловсрол: Монгол улсын их сургууль, Барилга архитектурын факультет /Техникийн ухааны магистр/
Мэргэжлийн холбооны гишүүнчлэл : Монголын архитекторуудын эвлэл, Зураг төсөл зохиогчдын холбоо
Шагнал: - Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль. 1981 он
- Хөдөлмөрийн хүндэт медаль. 1991 он
- Тэргүүний барилгачин хүндэт тэмдэг. 2004 он
- Алтан гадас одон. 2006 он
- Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль. 2011 он
- Монгол улсын гавяат барилгачин. 2014 он
Гомбын Мягмар 1978 онд Монгол улсын их сургуулийн барилга архитектурын факультетийг төгсөж Архитектор мэргэжил эзэмшсэн. Техникийн ухааны магистр зэрэгтэй, Монгол улсын зөвлөх архитектор. Тэр бээр барилга, барилгын зураг төслийн салбарт тасралтгүй 38 жил ажиллаж байна. Барилгын салбарт ажиллах хугацаандаа 1979 оноос Батлан хамгаалах яамны Цэргийн барилгын институтэд томилогдон архитектор, товчооны дарга, ерөнхий архитектор, институтын захирал, 1989-1998 онд Монголын архтекторуудын эвлэлийн ерөнхийлөгч, 1996-2002 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын орлогч дарга, 2002-2006 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Дулааны хэмнэлттэй орон сууц” төслийн үндэсний менежер, 2006 – 2010 онд Барилга хот байгуулалтын яамны Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга, орлогч дарга, 2010 - 2016 онд Барилга хот байгуулалтын яамны “Хот байгуулалтын салбарын МОН-2301” төслийн удирдах албаны дарга, 2016 оноос Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөх, 2007 оноос одоог хүртэл Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП”-ийн Зөвлөхөөр ажиллаж байна.
- Барилга хот байгуулалтын яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн
- Барилгын салбарын стандартчиллын техникийн хорооны дарга
- Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны зөвлөх
- Монголын архитекторуудын эвлэлийн хүндэт ерөнхийлөгч
- Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн удирдах зөвлөлийн дарга зэрэг ажлуудад томилогдон ажиллаж байна.
Ажиллах хугацаандаа нийт 40 гаруй зураг төслийг бие даан боловсруулж, “Салбарын стандартчиллыг боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийг боловсруулан батлуулж ажилласнаар 40 гаруй стандартыг дахин хянаж, 50 гаруй стандартыг шинэчилсэн бичлэгийн хэлбэрт оруулж, 90 орчим стандартын хугацаа сунган мөрдүүлж стандартчиллын бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна. Барилгын салбарын үйл ажиллагаанд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийг удирдан ажиллаж хуулийг 2008 оны 2 дугаар сард УИХ-аар батлууллаа.Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хот, суурины усан хангамж, Ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг удирдан ажиллаж Засгийн газарт оруулж УИХ-аар батлагдсан. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, Концессын тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллан уг хуулиуд 2010 онд, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж 2016 онд УИХ-аар батлагдсан.