Албан тушаал : Халаалт, агаар сэлгэлтийн зөвлөх инженер
Мэргэжил: Мэргэжил: Халаалт, агаар сэлгэлт, хий хангамжийн инженер, МУ-ын Зөвлөх инженер
Боловсрол: ОХУ- Уралийн Политехникийн Дээд Сургууль /Техникийн ухааны магистр/
Мэргэжлийн холбооны гишүүнчлэл :
Шагнал:
Б. Болормаа нь Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ” ХХК-д 2010 оноос эхлэн одоог хүртэл Халаалт, агаар сэлгэлтийн зөвлөх инженерээр ажиллаж байгаа бөгөөд барилга байгууламжийн зураг төслийн тооцоо, техникийн шийдлийг боловсруулан зураг төслийг хянан зөвлөхөөр ажиллаж байна. Мэргэжлийн чиглэлээр “Барилгын дулаан хамгаалалт” БНбД 23- 02-09, “Барилгын дулаан хамгаалалтын дүрэм” БД 23-103-10, “Бие даасан дулааны эх үүсвэрийн төлөвлөлт” БД 23-104-11 зэрэг норм дүрмийг боловсруулахад удирдан ба хамтран оролцсон. Мөн БЭХХ МОН/09/301/ төсөлтэй хамтран “Кондиционерийн систем ба хөргөлтийн ачаалал” гарын авлагыг боловсруулж хэвлүүлсэн. Түүний боловсруулсан зураг төслийн ажлуудаас дурдвал Изнисийн онгоцны ангар, Миний дэлгүүр, Сандей оффис үйлчилгээ, Налайхын “Сайн Номун хийд”, “ААВВ” компанийн орон сууц, Их хуралдай зочид буудал, зэрэг 30 гаруй барилгын халаалт, агаар сэлгэлтийн системийн зураг төслийг гүйцэтгэсэн ба мөн тооны зураг төслийг шалгаж, инженерээр ажилласан.