Албан тушаал : Барилга бүтээцийн зөвлөх инженер
Мэргэжил: Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, МУ-ын Зөвлөх инженер
Боловсрол: ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль /Техникийн ухааны магистр/
Мэргэжлийн холбооны гишүүнчлэл : Монголын архитекторуудын эвлэл, Зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо
Шагнал:
Мажигийн Амаржаргал 1983 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг Иргэний ба үйлдвэрийн барилгын мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны магистр зэрэгтэй, Монгол улсын зөвлөх инженер. Барилгын салбарт ажиллах хугацаандаа 2003 онд барилгын зураг төслийн “МАРСКОНСТРАКШН” ХХК-ийг үүсгэн байгуулж одоог хүртэл захирал, зөвлөх инженерээр ажиллаж байгаа төдийгүй Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ” ХХК-д 2010 оноос эхлэн барилга бүтээцийн зөвлөх инженерээр ажиллаж барилга байгууламжийн тооцоо, техникийн шийдлийг боловсруулах, зураг төслийг хянан зөвлөх ажлыг хийж гүйцэтгэж байна. Ийнхүү ажиллах хугацаандаа нийт 500 гаруй зураг төслийн тооцоо, техникийн шийдлийг бие даан боловсруулж, Салбарын стандартчиллыг боловсронгуй болгох үндсэн чиглэл “Цутгамал төмөр бетон араг бүтээцийн хийц хэсэглэлийн альбом”, Монгол улсын зөвлөх инженер Ц. Шараагийн хамтаар зураг төслийн салбарт ПК STARK ES тооцооны программыг нэвтрүүлэх ажлыг хариуцаж байна. Түүний бие даан боловсруулж буй ажлууд буюу Jobi барилгын материалын дэлгүүр, Авто плаза үйлчилгээний төв, “ЭКО КОНСТРАКШН” ХХК-ийн 24 давхар оффисын барилга, Зохиомж дээд сургуулийн барилга, СБД, Өмнөговь аймгийн Кокс химийн үйлдвэр, БСШУЯ-ны Сансар судлалын музей планетариумын барилга, “MCS” ХХК-ийн Спорт заал, усан бассейн, “Мобиком” ХХК-ийн 15-35 метр металл цамхагууд, “Жи Мобайл”-ын 45 метр цамхаг, “Кёкүшюзан хөгжил сан”-гийн 16 давхар орон сууц, “Москва хороолол”-ын 2-р ээлж, “Эко констракшн” ХХК-ийн “Маршал хотхон”, “Индустр”ХХК-ийн “Соёмбот Өргөө” 30 давхар үйлчилгээтэй орон сууц, БОНХАЖЯ- ны 640 хүүхдийн суудалтай “Ногоон сургууль”. 2016 он, “МОНГОЛИА ПРОПЕРТИ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК-ийн “Олон улсын санхүүгийн төв”, “Монголын Архитекторуудын эвлэл”, “Улаанбаатар хэвлэх” ХХК-ийн 25 давхар Конторын барилга зэрэг зураг төслийн ажлыг хийж гүйцэтгээд байна.