Албан тушаал : Ус хангамж, ариутгах татуургын инженер
Мэргэжил: Сантехникийн инженерийн байгууламж, МУ-ын Мэргэшсэн инженер
Боловсрол: Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль, Барилга, архитектурын сургууль
Мэргэжлийн холбооны гишүүнчлэл : Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо
Шагнал:
Ганболд овогтой Нандинцэцэг нь 2012 онд ШУТИС-ийн БАС-ийг Сантехникийн инженерийн байгууламж мэргэжлээр төгссөн. “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-д 2012 оноос эхлэн ажиллах хугацаанд 30 гаруй барилга байгууламжийн ус хангамж, ариутгах татуургын төлөвлөлт, шийдэл, тооцоо, ажлын зураг төслийг амжилттай боловсруулаад байна. Тухайлбал: БСШУЯ-ны “640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын нэг маягийн загвар зураг”, “ТЭГӨНЬ ЖУНГХАБ КЭБАЛЬ ХХК-ийн Үйлчилгээтэй, 196 айлын орон сууц”, “АЛТАН ТРЕЙД”ХХК-ийн “Үйлчилгээтэй, 153 айлын орон сууц”, “АЛТАН ЖОЛОО ГРУПП”ХХК-ийн “Худалдаа үйлчилгээний төв”, БОНХАЖЯ-ны 640 хүүхдийн суудалтай “Ногоон сургууль”, “МОНГОЛИЯ ПРОПЕРТИ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК-ийн “Олон улсын санхүүгийн төв”, МУИС-ийн Е-номын сан болон хичээлийн 4-р байрны өргөтгөл, Говь-Алтай аймгийн төв Алтай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Дундговь аймгийн төв Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Тэрэлж тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэг томоохон ажлуудыг мэргэжлийн багтай хамтран боловсруулсан.