iso

БИД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Манай улсын барилгын зураг төслийн салбарт ажил үйлчилгээний төрөл чиглэл, хүчин чадал, зохион байгуулалт, менежмент, зураг төслийн чанар мэргэжлийн ур , чадвар туршлагаараа харилцан адилгүй 500 гаруй эрх бүхий зураг төслийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. 2015-2016 онд эдийн засгийн хүндрэлтэй байдал үүсэж барилга, бүтээн байгуулалтын ажил багасаж байгаа ч 2013-2014 онуудад барилгын үйлдвэрлэл 19 хувиар огцом өсөж, олгосон зээлийн хэмжээ 67,7 хувиар нэмэгдсэнтэй уялдан хот төлөвлөлт, барилгын зураг төслийн ажлын хэмжээ тогтвортой өсөлттэй байсан нь зураг төслийн байгууллагуудын  чадамж, үйл ажиллагаа, чадавхаа дээшлүүлэхэд зохих ёсоор нөлөөлсөн юм.

Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ” групп, байгуулагдсан цагаасаа тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж  жилээс жилд зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа, дотоод хяналт, хариуцлага, чанараа сайжруулахыг зорилгоо болгон багийн гишүүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж байна. Бид удирдлага, санхүү, архитектор инженер техникийн алба гэсэн бүтэцтэйгээр Чанарын зөвлөл, дотоод аудитын зөвлөл, Баримт бичиг нягтлан шалгах комиссыг томилон ажиллаж захиалагч, хөрөнгө  оруулагч  нартаа  бүтээгдэхүүн,  үйлчилгээгээ хүргэдэг юм.  “ЭН ЭЙ ПИ” Групп Бүс нутгийн хөгжлийн төсөл, хот төлөвлөлтийн суурь судалгаа, хот, тосгоны болон шинэ хороолол, хотхоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгүүд, төрөл бүрийн барилга байгууламжийн эх загвар болон ажлын зураг төслийг боловсруулах түүнийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн хяналт, зөвлөгөөгөөр хангах зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Стратегийн бодлогын хүрээнд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнийхээ чанарыг байнга сайжруулан тогтвортой хөгжихийн тулд Хот төлөвлөлт, барилгын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаандаа Олон улсын “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны ISO 9001:2008/MNS ISO 9001:2010 стандартыг  нэвтрүүлэн хэрэгжүүлж 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Стандартчилал, хэмжилзүйн газар”-аас албан ёсоор “Чанарын удирдлагын тогтолцоо” ISO 9001:2008/MNS ISO 9001:2010 стандартыг үр дүнтэй нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээгээ гардан авсан юм. “Чанарын удирдлагын тогтолцоо” MNS ISO 9001:2010 стандартыг нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагаа тодорхой дүрэм, журмаар зохицуулагдан байнгын дүн шинжилгээ, хяналт, сайжруулалт хийгдэж хэрэглэгч, захиалагч, хөрөнгө оруулагчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн чанартай зураг төслөө боловсруулан ажилласнаар тэдний сэтгэл ханамж дээшилж “ЭН ЭЙ ПИ” группын зах зээлд өрсөлдөх чадвар, эзлэх байр суурь, үнэлэмж нэмэгдэн Барилгын зураг төслийн салбарт зураг төслийн байгууллагын менежмент, зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа, дотоод хяналт, хариуцлага чанар сайжран бусад улс орнуудын жишигт нийцэж, барилгын  угсралтын ажлын үе шатанд гарч болзошгүй хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх, цаг хугацаа хэмнэх, зохиогчийн хяналт хийх ажлын чанарт тодорхой ахиц дэвшил гарч байна.

БИД захиалагч, хөрөнгө оруулагчаас түвэгшил, хүчин чадал, ажлын хамрах хүрээний хувьд харилцан адилгүй төслүүдийн захиалгыг хүлээн авдаг. Захиалгыг албан хүсэлтээр “ЭН ЭЙ ПИ” группын Мэргэшсэн чадварлаг, шинийг санаачлагч, ёс зүйтэй баг хүлээн авч ажлаа эхэлдэг.

ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ ҮЕ ШАТ:

Захиалагч, хөрөнгө оруулагчтай зураг төслийн ажлын хүрээ, хугацаа зэргийг тодорхойлсон аж ахуйн гэрээг байгуулан тухайн төслийн онцлог, хэрэгцээ шаардлага, материал техник технологийг тодруулан даалгаврыг хүлээн авч төсөл хэрэгжих орчин, эдэлбэр газрын судалгаа холбогдох баримт бичгүүдийг төслийн хувийн хэрэг үүсгэн бүртгэснээр ТАНЫ ТӨСӨЛ үргэлжилнэ. Зураг төслийн бэлтгэл үе шатнаас барилга ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх хүртэлх үе шат нь “ЭН ЭЙ ПИ” группын “Зураг төсөл боловсруулах” журам, “Барилга бүтээцийн хэсгийн зураг төсөл боловсруулах” журам, ”Зургийн ерөнхий архитектор, инженерийн журам”-ын дагуу хэрэгжинэ.

ЭХ ЗАГВАР ЗУРГИЙН ҮЕ ШАТ:

  • Төслийн одоогийн байдал, орчин нөхцөл, бизнес модулын судалгаа;

“ЭН ЭЙ ПИ” группын төслийн СУДАЛГААНЫ БАГ төсөл хэрэгжих талбайн байгаль цаг уур, нийгэм эдийн засгийн одоогийн байдал, хүрээлэн буй орчин, уур амьсгалын нөхцөл байдал, салхины зонхилох чиглэл, нарны ээвэрлэлт, эдэлбэр газрын хаялбар, хөрс түүний хэв шинжийг нарийвчлан судалж  мөрдөгдөж буй норм ба дүрэм, хуулийн дагуу боловсруулалт хийнэ. Мөн түүнчлэн төслийн давуу тал, сөрөг тал, тулгамдаж болзошгүй эрсдэл, бизнес модулыг боловсруулан дараагийн үе шат ТӨЛӨВЛӨЛТИЙН БАГ-т шилжүүлнэ.

  • Төлөвлөлт буюу эх загвар зураг;

ТӨЛӨВЛӨЛТИЙН БАГ, төслийн судалгаанд үндэслэн эдийн засгийн үр ашигтай 3 хувилбарт төлөвлөлт, архитектурын өвөрмөц өнгө төрх, зохиомж, донж зохицол, техник технологийн шинэлэг шийдэл,барилга бүтээц, халаалт агаар сэлгэлт, цэвэр бохир ус гээд холбогдох хэсгүүдийн тооцоо техникийн шийдлийн хамтаар тус тус боловсруулж “ЭН ЭЙ ПИ” группын зөвлөхүүд болох Монгол улсын зөвлөх архитектор, инженерүүдийн баг-т төслийн танилцуулгыг танилцуулан хэлэлцүүлж шүүмж, зөвлөмж, зааварчилгааг авснаар  эх загвар зургийг сонгон тогтооно.

  • Захиалагч хөрөнгө оруулагчид эх загвар зургийн үе шатыг танилцуулах;

Захиалагч хөрөнгө оруулагчдаа “ЭН ЭЙ ПИ” группын СУДАЛГАА, ТӨЛӨВЛӨЛТ-ийн баг хамтран төслийн танилцуулгыг биет загвар М1:500, төслийн видео дүрсийн хамтаар танилцуулан захиалагч, хөрөнгө оруулагчийн саналыг авч нягт хамтран ажиллахын зэрэгцээ холбогдох газруудтай зөвшилцөх ажлыг хийнэ.

АЖЛЫН ЗУРГИЙН ҮЕ ШАТ:

  • Ажлын зураг төслийг боловсруулах, гүйцэтгэх үе шат;

Төслийн багт зураг төсөл эхлэх үеэс барилга баригдаж ашиглалтад орох хүртэл үе шаттуудад төслийн ажлыг удирдан зохион байгуулах Зургийн ерөнхий инженер томилогдон ажиллана. Ажлын зургийг эхлэх бэлтгэлийг хангаж захиалагч, хөрөнгө оруулагчаас Зураг төсөл боловсруулах даалгаврыг зөвшилцөн баталгаажуулан ажлын зураг төслийг Монгол улсын зөвлөх архитектор, инженерүүдийн хяналт, зөвлөгөө дор мэргэшсэн архитектор, инженерүүдээр ахлуулсан архитектор, инженер, техникүүд зураг төслийг боловсруулна.

  • Ажлын зургийн хяналт буюу дотоод хянах хуудас;

Ажлын зургийн үе шат дууссанаар Зургийн ерөнхий инженерээр ахлуулсан төслийн баг зураг төслийн чанар буюу хэсэг тус бүрийн уялдаа холбоог “ЭН ЭЙ ПИ” группын дотоод хяналтын хуудас буюу CHECK LIST-ийн дагуу хяналт шалгалтыг Мэргэжлийн чадварлаг, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг баг-ийн гишүүн бүр хийж гүйцэтгэнэ. Ийнхүү дотоод хяналт, шалгалтаар илэрсэн алдаа буюу үл тохирлын залруулгыг зураг төсөлд зохиогч архитектор инженер, техникүүд хийж дахин дотоод хяналтын хуудсын дагуу хяналт, шалгалтыг гүйцэтгэснээр дараагийн үе шат болох Зөвлөх архитектор, инженерийн хяналт шалгалт уруу шилжиж зураг төсөл хянагдсанаар ажлын зургийн үе шат дуусна.

АЖЛЫН ЗУРГИЙГ ЭРХ БҮХИЙ ХОЛБОГДОХ ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГААР ХЯНУУЛАХ:

Зургийн ерөнхий инженер өөрийн ажил үүргийн хуваарь болон “ЭН ЭЙ ПИ” группын ”Зургийн ерөнхий архитектор, инженерийн журам”-ын хүрээнд иж бүрэн ажлын зураг төслийг эрх бүхий холбогдох байгууллагаар хянуулан магадлал хийлгэх ажлыг зохион байгуулснаар ажлын зураг төсөл, төсөв захиалагч, хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөхөд бэлэн болдог.

ЗАХИАЛАГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ИЖ БҮРЭН АЖЛЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ:

Захиалагч, хөрөнгө оруулагчдаа зураг төслийг хүлээлгэн өгөх, “ЭН ЭЙ ПИ” группын бичиг хэрэг, архивд шилжүүлэхдээ “Баримт бичиг, маягт боловсруулах, хөтлөх архивын журам”, “Зураг төсөл хүлээлгэх журам, акт”-ын дагуу хүлээлгэн өгснөөр төслийн зураг төслийн үе шатны ажил дуусах юм.

ЗАХИАЛАГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААГ ХИЙХ:

Хэрэглэгч, захиалагч, хөрөнгө оруулагчийн шаардлагад нийцсэн чанартай зураг төслөөр ханган бүтээлчээр хамтран ажиллах, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэн тогтвортой хөгжих зорилгоор “ЭН ЭЙ ПИ” групп-ын Чанарын зөвлөл Захиалагч, хөрөнгө оруулагчийн сэтгэл ханамжийн судалгааг “Захиалагч, хэрэглэгчтэй харилцах, сэтгэл ханамжийг үнэлэх” журмын дагуу дүн шинжилгээ хийгдэнэ.

Ийнхүү “ЭН ЭЙ ПИ” группын Мэргэшсэн чадварлаг, шинийг санаачлагч, ёс зүйтэй баг-ийн зураг төсөл боловсруулах ажлын үе шат дуусаж барилга угсралтын үе шатны ажилд шилжин “Зохиогчийн хяналт” хийх ажлыг холбогдох дүрмийн дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд захиалагч, гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч талуудтай бүтээлчээр хамтран ажиллаж гүйцэтгэдэг юм.

Монгол улсын барилгын салбарын бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулж буй төсөл хэрэгжүүлэгч талуудтай Мэргэшсэн чадварлаг, шинийг санаачлагч, ёс зүйтэй баг хамт олон бүтээлчээр хамтран ажиллахдаа таатай байх болно.

Шинэ, шилдэг бүтээн байгуулалтын төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэн хөгжих болтугай!