iso

Түүх

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” хот төлөвлөлт, барилгын зураг төслийн салбарт 5-38 жил хүртэл ажиллаж байгаа дадлага туршлага бүхий зөвлөх болон мэргэшсэн инженерүүд, архитекторууд, төрөл мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн бөгөөд 2007 оноос шинэ бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулж байна.

  • 2007

    Шинэ бүтцэд шилжин, тусгай зөвшөөрөл болон байгууллагын нэрээ шинэчлэв.

  • 2008

    Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны гишүүнээр элсэв.

  • 2009

    Турк улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Монгол-Туркын найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийн уралдаанд шалгаран зураг төсөл боловсруулах эрхийг авав.

  • 2010

    Өөрийн өмчлөлийн ажлын байр буюу оффистой болов.

  • 2011

    Бүтээгдэхүүн үйлчилгээний төрлийг нэмэн халаалт салхивч, цэвэр бохир ус, хүчит төхөөрөмжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийг авав.

  • 2012

    Тусгай шаардлага бүхий өндөр барилгын төслүүд дээр гадаадын эрх бүхий байгууллагуудтай туршлага солилцож хамтран ажиллаж эхлэв.

  • 2012

    Хот төлөвлөлт, барилгын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаандаа Олон улсын “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны ISO 9001:2008/MNS ISO 9001:2010 стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж эхлэв.

  • 2012

    26 давхар Үйлчилгээ, оффисын барилгын тухайлсан объектын тусгай зөвшөөрөл авав.

  • 2013

    Вьетнам улсын эрх бүхий зураг төслийн байгууллага “Аркетайп” групптэй танилцаж туршлага солилцов.

  • 2013

    Вьетнам улсын эрх бүхий зураг төслийн байгууллага “Аркетайп” групптэй 3 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулав.

  • 2013

    Барилгын бүтээц тооцооны "Лира" программ худалдан авч албан ёсны ашиглагч, эзэмшигч болов.

  • 2013

    Англи улсын эрх бүхий зураг төслийн байгууллага “Aedas” групптэй танилцаж туршлага солилцов.

  • 2013

    Барилгын инженерүүдийн холбооны гишүүнээр элсэв.

  • 2013

    Барилга, хот байгуулалтын яамны 2013 оны Барилга, хот байгуулалтын салбарын "Шилдэг зураг төслийн байгууллаг"-аар шалгарав 

  • 2014

    18 давхар Үйлчилгээтэй, орон сууцны барилгын тухайлсан объектын тусгай зөвшөөрөл авав

  • 2014

    “СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР”-аас албан ёсоор “Чанарын удирдлагын тогтолцоо” ISO 9001:2008/MNS ISO 9001:2010 стандартын шаардлагын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээгээ гардан авав.

  • 2014

    “МУИС-ийн Е-Номын сан, хичээлийн IV-р байрны өргөтгөл”-ийн барилгын уралдаанд шалгаран зураг төслийг боловсруулах эрхийг авав.

  • 2014

    Дэлхийд тэргүүлэх зураг төслийн групп болох Япон улсын "НИККЕН СЕККЕЙ" групптэй танилцаж туршлага солилцов.

  • 2014

    Барилга, хот байгуулалтын яамны 2014 оны Барилга, хот байгуулалтын салбарын "Шилдэг зураг төслийн байгууллаг"-аар шалгарав 

  • 2015

    “СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР” - ын Магадлан үнэлгээний аудит хийгдэн “Чанарын удирдлагын тогтолцоо”-г стандартын шаардлагын дагуу нэвтрүүлснийг дахин баталгаажуулав.

  • 2015

    Нийгмийн хариуцлагын хүрээнд "ЭН ЭЙ ПИ ГРУПП"-ын ажилтнууд, тэдний гэр бүл, амьдрах орчин нөхцөлийг дэмжих "ЭН ЭЙ ПИ ГРУПП"-ын Орон сууцны хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхлэв.

  • 2016

    Хот байгуулалтын V-р форумд Монгол улсад анх удаа хэрэгжүүлэх гэж буй “Ногоон сургууль” төслийн хүрээнд “Сургуулийн ногоон барилгын төлөвлөлт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

  • 2016

    Олон улс буюу Америкийн нэгдсэн улсын Лос-Анжелес хотод анхны зураг төслийн ажлыг гүйцэтгэв.

  • 2016

    Захиалагч, хөрөнгө оруулагч талуудтай нягт хамтран ажиллах, сэтгэл ханамжийг дээшлүүлэхээр бүтээгдэхүүн үйлчилгээндээ мэргэжлийн хариуцлагын даатгалын систем нэвтрүүлэв.

  • 2016

    Барилга угсралтын үе шатны ажлын явцад зохиогчийн хяналт тавьж буй нийт инженер техникийн ажилтнуудыг гэнэтийн болзошгүй осол, эрсдлийн даатгалаар амь нас, эрүүл мэндийг даатгуулав

  • 2017

    2017 оны 06 дугаар сарын 18-ний өдөр "ЭН ЭЙ ПИ ГРУПП"-ын 10 жилийн ой

  • 2017

    “ЭН ЭЙ ПИ ГРУПП” Үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан 2017 оны 09 дүгээр сарын 07-ний өдрөөс 09 дүгээр сарын 12-ний өдрүүдэд “10|100 зуун жилийн эхлэл” бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулав.

  • 2017

    “10|100 зуун жилийн эхлэл” үзэсгэлэнгийн хүрээнд анх удаа Үндсэний архитектурын дурсгалт барилгууд болон орчин үеийн онцлог шийдэл бүхий архитектурын бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах, сурталчлах, үнэ цэнийг ойлгуулах, гэрэл зургийн сан хөмрөгтэй болох, сургалт судалгаанд ашиглах зорилгоор “LIGHT FROM THE SHADE” гэрэл зургийн уралдааныг гэрэл зураг сонирхогчдын дунд зохион байгуулан  шилдэг оролцогчдодоо шалгаруулав.

  • 2018

    Хот төлөвлөлт, барилга, бүтээн байгуулалтад гарч байгаа ололт амжилт, туршлагыг иргэд олон нийт, хэрэглэгчдэд таниулах, оролцогчдын хүрээг өргөжүүлэх, мэдлэг ур чадвараа хөгжүүлэх зорилгоор “ИНТЕЛЛЕКТ ТАУЭР”, “”ТАТАХ ХҮЧ” компаниудтай хамтран 2018 оны 09 дүгээр сарын 06-ний өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрүүдэд “10|100, #architects” бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулав.

  • 2018

    “10|100, #architects” үзэсгэлэнгийн хүрээнд уламжлал болгон  “LIGHT FROM THE SHADE” гэрэл зургийн уралдааныг “IT ZONE” компанитай хамтран зохион байгуулав.

  • 2019

    Япон улсын Токио хотод түр сууцны интерьер, экстерьерийн зураг төслийг гүйцэтгэв.

  • 2019

    2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр “СТАНДАРТ ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР”-аас “Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001:2015/ MNS ISO 9001:2016 стандартад шилжин стандартын шаардлагын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээгээ албан ёсоор авав.

  • 2019

    21 давхар Үйлчилгээ, оффисын барилгын тухайлсан обьектын тусгай зөвшөөрөл авав.

  • 2019

    Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны Барилга, хот байгуулалтын салбарын “Шилдэг зураг төслийн байгууллага”-аар шалгарав.

  • 2020

    “Таванбогд проперти” ХХК-с зарласан Тусгай шаардлага бүхий орон сууцны өндөр (23 давхар) барилгын цогцолбор (Гэрлүг Виста) зураг төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцон эрх бүхий зураг төслийн 44 аж ахуй нэгжээс шалгарч цогцолборын ерөнхий төлөвлөгөө, үйлчилгээ, орон сууцны төлөвлөлт, экстерьер дизайны концепцийг иж бүрэн ажлын зураг төслийн хамтаар боловсруулав.

  • 2020

    “Тесо пропертиз” ХХК-ийн Тусгай шаардлага бүхий орон сууцны өндөр (23 давхар) барилгын цогцолбор (Альфа Зон) зураг төслийн иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулан тухайлсан объектын тусгай зөвшөөрлийг авав.

  • 2020

    “Тесо пропертиз” ХХК-ийн Тусгай шаардлага бүхий орон сууцны өндөр (23 давхар) барилгын цогцолбор (Альфа Зон) зураг төслийн иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулан тухайлсан объектын тусгай зөвшөөрлийг авав.

  • 2020

    “Оюу Толгой” ХХК-иас зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцон шалгарснаар Уул уурхайн бүс нутаг буюу Монгол улсын эдийн засгийн томоохон тулгуур болсон “Оюу Толгой” компанийг түшиглэн хөгжиж буй Ханбогд сумыг Говийн бүсийн тэгш, хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой хөгжлийг дэмжих компактный “Ухаалаг, ногоон загвар” бага хот болгон хөгжүүлэхээр төлөвлөв.

  • 2021

    “Нар-Урт” ХХК-иас зарласан Тусгай шаардлага бүхий олон зориулалттай барилгын уралдаанд шалгаран иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулах эрх авав.

  • 2021

    Зураг төсөл боловсруулах үйл ажиллагаандаа Autodesk REVIT программыг нэвтрүүлж эхлэв.