iso

Хүний нөөцийн менежментийг тогтолцоог нэвтрүүлж байна.

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК нь Хүний нөөцийн менежментийн тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлэх зорилгоор хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний мэргэжлийн байгууллагуудтай дараах бодлоын баримт бичгүүд болох;
• Хүний нөөцийн бодлогын баримт бичиг;
• Ажил, албан тушаалын тодорхойлолтын бодлого;
• Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын бодлого;
• Цалин хөлс, гүйцэтгэлийн менежментийн бодлого;
• Ур чадвар, албан тушаал төлөвлөлтийн бодлого;
• Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр болон сургалт хөгжлийн бодлого зэрэг цогц баримт бичгийг боловсруулан хамтран ажиллаж байна.

Мөн дээрх ажлын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулан “Хөдөлмөрийн дотоод журам”-даа нэмэлт өөрчлөлт оруулж ажилтан, ажил олгогч нарын хооронд үүсдэг харилцааг хуульд нийцүүлэн, илүү нарийвчлан зохицуулж, ажилтанд ажил үүргээ гүйцэтгэхэд илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.