iso

“Эн Эй Пи Групп” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд алслагдсан аймаг сумдын эмнэлгүүдэд 100 ширхэг эмнэлгийн зориулалттай ор хандивлах үйл ажиллагааг зохион байгууллаа

 

Бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй ажлуудын салшгүй нэг хэсэг Хандив тусламжийн үйл ажиллагаа юм. Тус компани нь жил бүр эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлэглэх, хүнд өвчтэй хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөх зорилгоор гарын бэлэг, эмчилгээнд шаардлагатай эм тариа бэлэглэдэг. Энэ удаад бид төрийн дэмжлэг, тусламж тэр бүр хүрч чадахгүй байгаа алслагдмал аймаг сумдын эмнэлгүүдэд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор Монголын улаан загалмай нийгэмлэг, “Мерит” ХХК-тай хамтран Тайвань улсын Засгийн газар, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам болон Тайпей эмнэлгийн зүгээс хандивлаж буй эмнэлгийн зориулалттай 100 ширхэг орыг Монгол улсад оруулж ирэх, нэн шаардлагатай эмнэлгүүдэд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулан Тайвань болон Монгол улс дахь тээврийн зардлыг санхүүжүүлж  2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улсын 1-р төв эмнэлэг, Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд хүлээлгэн өгөөд байна. Энэхүү ажлын хүрээнд Улсын 1, аймгийн 3, сум дундын 4, нийт 8 эмнэлэгт эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх таатай нөхцөл бүрдэж, хүчин чадал, эмч ажилчдын үйлчилгээ, чанар, хүртээмжийг сайжруулахад тодорхой хэмжээний ахиц дэвшил гарлаа. 

Бидний энэхүү үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэн хамтран ажилласан байгууллага хувь хүмүүст талархал илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!