iso

“Эн Эй Пи Групп” ХХК 2016 оны шилдэг зураг төслийн байгууллагаар шалгарлаа

 

Барилга хот байгуулалтын яамнаас жил бүрийн барилгачдын баярын өдрийг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг Барилга угсралт, зураг төсөл, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламжийн чиглэлүүдээр шалгаруулан алдаршуулдаг уламжлалтай.

Энэ онд Монгол улсад Барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн түүхт ойг тохиолдуулан 2016 оны шилдэг 10 аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан өргөмжилж туг мандуулах ёслолын үйл ажиллагаа 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Барилгачдын талбайд зохион байгуулагдлаа.

Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн хамт олон үйл ажиллагааны менежмент, хичээнгүй хөдөлмөр, хөгжил дэвшлийн төлөөх хамтын бүтээлч ажлын үр дүн, тоо чанарын өндөр үзүүлэлтээрээ 2016 оны “Шилдэг зураг төслийн байгууллага”-аар шалгаран өргөмжлөгдөж бүтэн жилийн турш Барилгачдын талбайн хүндэтгэлийн тавцанд тугаа мандуулах боллоо.

Мөн оны шилдэг зураг төслийн аж ахуйн нэгжээр шалгаран өргөмжлөгдсөн “ББСМО” ХХК, “ГЭРЭГЭ ДИЗАЙН” ХХК болон Барилга угсралтын болон Барилгын материал үйлдвэрлэлийн шилдэг аж ахуй нэгжүүдийн удирдлага хамт олонд “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн нэрийн өмнөөс баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.