Бид 2013 онд Хятад улсын тусгай захиргааны бүс Хонг-Конгийн “ЧУАНГС КОНСОРЦИУМ ИНТЕРНЭЙШНЛ ЛИМИТЭД” компанийн Монгол улс дахь салбар “МОНГОЛИА ПРОПЕРТИ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК-ийн захиалгаар “ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН ТӨВ”-ийн Монгол улс дахь салбарын барилгын иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулсан талаар мэдээлж байсан.
Дээрх төслийн танилцуулгыг “ЭН ЭЙ ПИ ГРУПП”-ын үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан бүтээсэн бөгөөд төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулгаас хүлээн авна уу.
“ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН ТӨВ”-ийн төслийн танилцуулгыг бүтээхэд хамтран ажилласан “СОНГДО МОНГОЛИА” ХХК, “ЧАНДМАНЬ” ХХК, “СЭРҮҮЛЭГ КОНСТРАКШН” ХХК, “МОНГОЛИА ПРОПЕРТИ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Дэд бүтцийн хяналтын хэлтэс, Барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б. Хашчимэг нарт талархал илэрхийлье!