Жил бүр “ЭН ЭЙ ПИ” ГРУПП-ээс ажилтнуудын эрч хүч, урам зориг, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “ЗУНЫ АЯЛАЛ” болж өнгөрлөө. 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 24-ний өдрийг хүртэл “Улаанбаатар–Итгэлт хамба–Байгал нуур–Улаан-Үүд–Улаанбаатар” чиглэлд 6 өдөр, 5 шөнө, нийт 1500 км-ийг хамтдаа туулсан. Аяллын хөтөлбөрийн хүрээнд бид, Оросын буддын шашны төв болох Итгэлт хамба Дашдоржийн оршдог Иволгийн дацанд очиж мөргөл үйлдэн, Улаан-Үүд хоттой танилцан, дэлхийн хамгийн гүн, цэнгэг устай “Сибирийн цэнхэр нүд” хэмээн алдаршсан Байгал нуурын эрэгт алжаалаа тайлан, хөгжилтэй, сайхан дурсамжуудаар дүүрэн өдрүүдийг үдлээ.