iso

“ЭН ЭЙ ПИ” ХХК Монгол улсад анх удаа хэрэгжүүлэх гэж буй “ногоон сургууль”-ийн зураг төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна.

 

Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн ”ЭН ЭЙ ПИ” ХХК, БОНХАЖЯ- ны захиалгаар Улаанбаатар хот, Сонгино-Хайрхан дүүрэг, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 640 хүүхдийн суудалтай “НОГООН СУРГУУЛЬ”-ийн барилгын зураг төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна. “Ногоон сургууль”-ийн зураг төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээг байгаль орчин, цаг уур, орчны судалгаа, эх загвар зураг, иж бүрэн ажлын зураг төсөл, гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл гэсэн хамрах хүрээнд үзүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Англи улсын сэргээгдэх эрчим хүч, цаг уурын өөрчлөлтийн зөвлөх үйлчилгээний IT POWER группын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж ажлын явцтай танилцан санал, зөвлөмжийг хүргүүллээ.

Мөн “ЭН ЭЙ ПИ” ХХК-тай хамтран “НОГООН СУРГУУЛЬ”-ийн эрчим хүчний хэрэглээний судалгаа, загварчлалын ажлыг боловсруулж эхлээд байна. IT Power групп нь 1981 онд Их Британид байгуулагдаж хүрээгээ тэлсээр дэлхий дахинд Австрали, Хятад, Зүүн Африк, Энэтхэг, Латин Америк, Умард Ирландын улс орнуудад салбар компаниудтай болсон төдийгүй Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын өөрчлөлтийн зөвлөх үйлчилгээний томоохон компани юм. IT POWER групп нь Нарны эрчим хүч, Салхины эрчим хүч, Далайн эрчим хүч, Жижиг усны эрчим хүч, Биомасс төслүүд, Цахилгаанаас салангид систем, Эрчим хүчний төлөвлөлт, Эрчим хүчний хэмнэлт, Эрчим хүчний бодлого, стратеги зэрэг чиглэлүүдээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээг хүргэсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар 120 гаруй оронд зөвлөх үйлчилгээг үзүүлэн 1500 гаруй төсөл дээр ажиллаж төрийн болон хувийн хэвшлийн салбарын захиалагчдад үзүүлэх зөвлөх үйлчилгээ нь өргөжсөөр байна.