Компанийн нийгмийн хариуцлагын талаарх хамгийн нийтлэг нь “Компанийн нийгмийн хариуцлага бол бизнес болон хүрээлэн буй орчинд эерэг байх арга замаар компанийн ажилтнууд, тэдний гэр бүл, тухайн орон нутгийн иргэдийн амьдралыг сайжруулахын тулд тогтвортой эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах бизнесийн үүрэг юм” гэсэн тодорхойлолт юм. Ийнхүү “ЭН ЭЙ ПИ” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд болон байгууллагынхаа 8 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “ЭНЭРЭЛ НИГҮҮЛСЭЛ ОЮУН БИЛГИЙН ТӨВ” ТББ-ын санаачилгаар байгуулагдсан Н.Гэндэнжамцын нэрэмжит Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх “Хүүхдийн цусны эмгэг, хорт хавдар”-ын эмнэлэгт шаардлагатай эмчилгээний төхөөрөмж болох хүнтэй болон хүнгүй орчны зөөврийн кварцын гэрлийг гардуулан, цаашид тус төвд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болох нарийн шинжилгээний Philips Infinion 1.5t MRI-д зориулан мөнгөн хандивын туслалцаа үзүүллээ. Мөн хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд тус компанийн нийт ажилтнууд нэг өдрийн цалингаа зориулан шаардлагатай амин дэм, эрүүл ахуйн хэрэгслүүдээр бэлэг барин сэтгэлийн дэм өгч хурдан эдгэрэхийг хүсэн ерөөлөө. МОНГОЛЫН МИНЬ ҮРС, ЭРҮҮЛ ЭНХ БАЙХ БОЛТУГАЙ!