iso

"ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн “10I100 Зуун жилийн эхлэл” үзэсгэлэн зохион байгуулагдана.

 

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын барилгын салбарын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулахаар захиалагч, хөрөнгө оруулагчийнхаа сэтгэл ханамж, үр ашигтай хамтын ажиллагаа, чанартай бүтээгдэхүүнийг эрхэмлэн Шинэ шилдгийг бүтээхээр тэмүүлж өдгөө 10 жилийг үджээ.

Бид үүсгэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойг тохиолдуулан өөрсдийн хийж бүтээн хэрэгжүүлсэн төслүүдийг нийтэд танилцуулахаар “10I100 зуун жилийн эхлэл” Үзэсгэлэнг нээж байна. Үзэсгэлэн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал Блью мон төвийн Блью мүүн арт галерейд зохион байгуулагдана.

Үзэсгэлэнг Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш. Лхамсүрэн нээж үг хэлэх бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулах “LIGHT FROM THE SHADE” архитектурын фото зургийн уралдааны танилцуулга болон шагнал гардуулах ёслол, “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн архитектурын багийн “Бид хэрхэн ажилладаг вэ?” “Архитектур – Уран бүтээл”, “20-р зууны Монголын архитектурын шинэ үе” зэрэг уулзалт ярилцлагууд болон “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн гүйцэтгэсэн томоохон төслүүдийн танилцуулга зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна