Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас зарласан Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд гүйцэтгэгдэх “2015-2016 онуудад хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөл боловсруулах” ажлын зөвлөх үйлчилгээний тендерийн багц-1, багц-2 буюу “Дундговь аймгийн төв Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, “Говь-Алтай аймгийн төв Алтай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” боловсруулах ажлыг хэрэгжүүлэх тендерт оролцон “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарч зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэхээр боллоо.