iso

БЗТЗХ-ын “Шилдэг зураг төслийн байгууллага” – 2014

 

“ЭН ЭЙ ПИ” ХХК нь 2008 онд Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны гишүүн байгууллагаар элссэн бөгөөд үйл ажиллагаанд нь байнгын идэхтэй оролцож буй байгууллагуудын нэг юм. Барилгын зураг төсөл зохиогчдын холбооноос 2014 оны 12 дугаар сарын 23-нд Оны шилдгийг шалгаруулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулсан бөгөөд тус баярын үеэр “ЭН ЭЙ ПИ” ХХК-ийг барилгын зураг төслийн салбартаа тэргүүлэн MNS ISO 9001:2010 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж амжилттай ажиллаж байгааг онцлон тэмдэглээд 2014 оны “Шилдэг зураг төслийн байгууллага”-аар тодрууллаа. Мөн тус байгууллагын ерөнхий менежер Э. Цолмон, барилгын инженер Э. Нямсүрэн нарын идэвх санаачлагатай ажилласан мэдлэг, чадвар, туршлага бүтээлийг нь үнэлэн, Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, зөвлөх эдийн засагч Н.Эгиймаа нь барилгын салбарын “Тэргүүний барилгачин” цол медалиар тус тус шагнууллаа.