iso

Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, / MNS ISO 9001:2016 стандартын магадлан үнэлгээний аудит хийгдлээ

Бид 2012 оноос Хот төлөвлөлт, барилгын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаандаа Олон улсын “Чанарын удирдлагын тогтолцоо”-ны ISO 9001:2008/MNS ISO 9001:2010 стандартыг амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж 2019 онд Олон улсын “Чанарын менежментийн тогтолцоо”-ны ISO 9001:2015/MNS ISO 9001:2016 стандартад шилжин стандартын шаардлагын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээгээ албан ёсоор гардан авсан.

 

“Стандартчилал, хэмжилзүйн газар”-аас томилогдсон ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001:2015/MNS ISO 9001:2016 стандартын хэрэгжилтэд магадлах аудитыг хийж гүйцэтгэлээ. Магадлах аудитаар үл тохиролгүй, хэрэгжилтийг хангаж байгааг онцлон “Чанарын менежментийн тогтолцоо”-г стандартын шаардлагын дагуу нэвтрүүлснийг  дахин баталгаажууллаа.