Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 1-р сарын 30-ны өдөр “Тийн ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж утга зохиол, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, барилга, зам тээвэр, аж үйлдвэр, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст Монгол Улсын Ардын болон Гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ. БЗТЗХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Зөвлөх Атрхитектор , "ЭН ЭЙ ПИ" ХХК-ийн үүсгэн байгуулагч, зөвлөх архитектор Гомбын Мягмарыг барилгын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвилыг нь үнэлэн төрийн эрхэм дээд цол болох Монгол Улсын гавьяат барилгачин цолоор шагнав.