iso

“Төлөвлөлт ба хөгжил” сэдэвт хот байгуулалтын форум

 

Барилга хот байгуулалтын яамнаас энэ жил Хот байгуулалтын форумыг “Төлөвлөлт ба хөгжил” сэдвийн дор Улаанбаатар хотноо 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.Уг форумд нийслэл Улаанбаатар хот, 21 аймгийн Засаг дарга, ерөнхий архитектор, төрийн бус байгууллагууд, гадаад, дотоодын зураг төслийн аж ахуйн нэгж, их, дээд сургуулиудын төлөөлөл зэрэг хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд мэргэжлийн үүднээс оролцогчид болон нийт 200 гаруй төлөөлөгч хуран чуулсан юм. Энэхүү форумд "ЭН ЭЙ ПИ" ХХК амжилттай оролцож, санал бодлоо солилцлоо.