iso

Сонгон шалгаруулалтын зар

 

Хот байгуулалт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК нь 2007 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор өөрийн боловсруулж буй төслүүд дээр хамтран ажиллах туслан гүйцэтгэгч ХУВЬ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ сонгон шалгаруулж гэрээ байгуулах гэж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Хуулийн этгээд:

  • Үйл ажиллагааны төрөл: Барилга архитектур, Барилга бүтээц, Халаалт агаар сэлгэлт, Ус хангамж, ариутгах татуурга, Цахилгаан, Холбоо дохиолол, Автоматикийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байх;
  • Туршлага: 5 буюу түүнээс дээш жил барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхэлсэн байх. /Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүд дээр дангаар болон хамтран оролцож байсан бол давуу тал болно./

Хувь хүн:

  • Мэргэжил:
  • Архитектур;
  • Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер;
  • Халаалт агаар сэлгэлтийн инженер;
  • Ус хангамж ариутгах татуургын инженер;
  • Цахилгаан системийн автоматикийн инженер;
  • Мэдээллийн технологи, холбоо дохиоллын инженер;
  • Автоматикийн чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй байна.
  • Зэрэг: Мэргэшсэн, зөвлөх архитектор, инженер
  • Ур чадвар:
  • Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай;
  • Барилга байгууламжийн иж бүрэн ажлын зураг төсөл уялдуулан боловсруулах чадвартай байх;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.
  • Барилгын ажлын үе шат, технологийн талаар мэдлэгтэй.
  • Туршлага: Барилгын зураг төслийн компанид 5 буюу түүнээс дээш жил ажилласан байх;

/Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүд дээр болон BIM/Revit дээр ажиллаж байсан бол давуу тал болно./

  • Тусгай шаардлага:
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Мэргэжлийн ёс зүйтэй;
  • Компанийн нууц хадгалах;
  • Хувийн ашиг сонирхлоос ангид байх;
  • Цаг төлөвлөлт, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Шинийг санаачлах, бүтээлч сэтгэлгээтэй байх, нийтэч байх.

ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ:

  • Туслан гүйцэтгэгчийн гэрээний нөхцөл шаардлагыг мөрдөн ажиллах;
  • Өөрийн мэргэжлийн хэсгийн зураг төслийг холбогдох хууль, норм дүрэм, стандартын дагуу чанартай боловсруулах;
  • Орон сууц, олон нийтийн болон бусад бүх төрлийн барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах;

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

Хуулийн этгээдийн тухайд:

  • Компанийн танилцуулга;
  • Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  • Боловсон хүчний мэдээлэл;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт.

Иргэний тухайд:

  • Анкет;
  • 1% цээж зураг;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Мэргэжлийн диплом, Мэргэжлийн гэрчилгээний хуулбар;
  • Боловсруулсан зураг төслийн жагсаалт.

ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2018 оны 02 дугаар сарын 13 - 23-ны хооронд доорх хаягаар ирүүлнэ үү.

ХАЯГ: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж, Метро бизнес төв, 1107 тоот

И-мэйл хаяг: tuvshintungalag@nap-group.mn

УТАС: 976-11-311802, 94004373