iso

Байгууллагын соёлын түвшнийг деннисоны загвараар үнэлүүллээ

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК, байгуулагдсан цагаасаа менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулан хөгжүүлсээр ирлээ.

Сүүлийн жилүүдэд бид гүйцэтгэл, чанар, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд  гүйцэтгэл байгууллагын соёлоос шууд хамаардаг болох дээр илүү анхаарал хандуулж байна. Бид стратегийн бодлого, төлөвлөлтийн дагуу байгууллагынхаа соёлын одоо байгаа түвшнийг ДЕНИСОНЫ аргаар  тодорхойлон, дүн шинжилгээ хийж соёлын судалгаа, үнэлгээг гүйцэтгэлээ.

Байгууллагынхаа соёлын түвшнийг деннисоны загвараар эрхэм зорилго, тогтвортой байдал, оролцоо, дасан зохицох боломж, гадаад хүчин зүйл гэсэн 4 үндсэн бүлгийн 60 асуултын хүрээнд үнэлгээгээ хийж байгууллагын соёл, соёлын хэв маягаа тодорхойлон судалгааны үр дүнд сайжруулах, бэхжүүлэх, төлөвшүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.   

"Денисоны соёлын загвар" нь Швейцарын Lausanne Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Профессор, Денисон Консалитинг -ийг үндэслэгч, Ерөнхийлөгч Даниел Денисон болон түүний багийхны 25 гаруй жил судалж, туршин сайжруулж, 1000 гаруй байгууллагын соёлыг үнэлэн, бенчмаркинг хийгдсэн байна.   

Идэвхтэй оролцсон хамт олон, хамтран ажиллаж, зөвлөн тусалсан  “АМУ КОНСАЛТИНГ” ХХК-ийн зөвлөхүүддээ баярлалаа.