iso

“I AM IMPORTANT” Ирээдүйн инженер, архитекторуудад зориулсан туршлагаа хуваалцах өдөрлөг болно

Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК 15 жилийн ойгоо тохиолдуулан хуримтлуулсан мэдлэг, туршлагаасаа ирээдүйн залгамж инженер, архитектор- залуу мэргэжилтнүүддээ хуваалцаж, мэргэжлийнх нь ялгарлыг таниулах, ажлын талбарт гарахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ШУТИС-ын БАС-тай хамтран “I AM IMPORTANT” өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагаас ШУТИС-ын Төв байр, 3-р давхарын Урлаг танхимд болох бөгөөд оюутан залуус тус арга хэмжээнд хүрэлцэн ирснээр чадварлаг модератороор удирдуулсан сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгийг сонсож, ажлын талбарт гарахад шаардах ур чадваруудыг бодит туршлагаас олж мэдэн, үеийн залуусаасаа түрүүлж алхах, 15 жилийн туршлагатай “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-аас ажлын гараагаа эхлэх боломжийг нээх юм.
Тус арга хэмжээнд оролцохын тулд дараах холбоосоор бүртгүүлээрэй.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfRH0Cg9jEAqBONPp1RsiDHY7NKSCC2CtTCx-D6zF_1uzyuRw/viewform?fbclid=IwAR05suLHYhL2NG9cLHkm7nIg4HSsi4BJeUEYHABHY1CTkzIGptjo9wDXgZI