iso

“I AM IMPORTANT – Ирээдүйн инженер, архитекторуудад зориулсан туршлагаа хуваалцах өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК, 15 жилийн ойгоо тохиолдуулан МУШУТИС-ийн Барилга Архитектурын Сургуультай хамтран зохион байгуулсан “I AM IMPORTANT -  Би чухал хүн” ирээдүйн инженер, архитекторуудад зориулсан туршлагаа хуваалцах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Уг өдөрлөгийн зорилго нь залгамж халаа болох залуу инженерүүддээ хуримтлуулсан мэдлэг туршлагаасаа хуваалцаж, улмаар ажлын гараагаа амжилттай эхлүүлж өсөн дэвшихэд нь туслах байсан бөгөөд “ЭН ЭЙ ПИ”-ийн Халаалт-агаар сэлгэлт, Ус хангамж-ариутгах татуурга, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерүүд болон архитектор, интерьер дизайнерууд сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж, “I AM IMPORTANT- Би чухал хүн” илтгэлийг хүргэснээс гадна сүүлийн 5 жилийн хугацаанд барилгын салбарын бүтээн байгуулалтад оролцсон төслүүдээрээ үзэсгэлэн толилуулсан юм.

Энэ үеэр  МУШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-иуд хамтран ирээдүйн залуу инженерүүдийг дэмжих, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, “Цалинтай дадлагажигч хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэлээ.

Өдөрлөгт оюутан залуус идэвхтэй оролцсон нь Монгол улсын баялаг, ирээдүй болсон боловсролтой залуу инженерүүд бий болж буйг илэрхийлэхийн зэрэгцээ бид туйлын баяртай байна. Биднийг дэмжин энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан Барилга архитектурын сургууль, эрдэмтэн багш нартаа гүнээ талархал илэрхийлье.

Бид уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд ирэх жилийн арга хэмжээгээр уулзацгаая.

Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК