iso

Барилгын салбарын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан ул мөрөө үлдээж эхэлсний 15 жилийн ой бидэнд тохиож байна

Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа захиалагч, хөрөнгө оруулагчийн хүсэлт, зах зээлийн эрэлт хэрэгцээ, тухайн төслийн онцлог, нарийвчилсан судалгаанд үндэслэн хотхон хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнөөс эхлээд хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууц, олон нийтийн барилгын концепци, архитектур, инженерингийн төлөвлөлт, интерьер, экстерьерийн ажлын зураг төслийг чанартай, хүрээлэн байгаа орчиндоо ээлтэй, олон нийтийн соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсан байхыг эрхэмлэж ирлээ.

Цаашид бид төслийг нарийвчилсан судалгаатай, зураг төсөл, дизайндаа захиалагч, хөрөнгө оруулагчийн брендинг, брендийн соёл, уур амьсгалыг шингээх, архитектур, инженеринг, интерьер, төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг цогцоор нь үзүүлж төслүүдээ төгөлдөржүүлэхийг зорьж байна. Хот төлөвлөлт, орон сууц, олон нийтийн төслүүдийг ногоон, эрчим хүчний хэмнэлттэй буюу бидний өдөр тутмын амьдралд нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах талаар илүү бодож, төлөвлөх  хэтийн төлөв бий болж байна.

15 жилийн хугацаанд бидэнд итгэл хүлээлгэн, биднийг дэмжин хамтран ажиллаж ирсэн захиалагч, хөрөнгө оруулагчдаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!

     ХҮНДЭТГЭСЭН,

“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК