“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн нэрэмжит 2023 оны “Боловсролын тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК нь барилгын салбарын ирээдүйн чадварлаг инженерүүдийг бэлдэх, зах зээлд ховордож буй мэргэжлээр суралцагч залуусыг дэмжих зорилгоор ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, Эрчим Хүчний Сургууль, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын дунд “2023 оны боловсролын тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа.
Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар дараах боломжууд нээгдэнэ.
-
Сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэгт хамрагдах;
-
Төгсөх курстээ цалинтай оюутан хөтөлбөрт хамрагдаж дадлага хийх;
-
Компанийн Менторшип хөтөлбөрт хамрагдаж, мэргэшсэн инженерүүдээс суралцах;
Тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлага:
ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, Эрчим Хүчний Сургууль, Мэдээлэл холбооны технологийн сургуульд дараах мэргэжлийн бакалаврын зэргээр 2-5-р курсэд суралцдаг байх, үүнд:
-
Цахилгаан системийн автоматжуулалтын инженер/цахилгаан хангамж;
-
Халаалт, агаар сэлгэлт;
-
Усан хангамж, ус цэвэрлэгээ;
-
Сантехникийн инженерийн байгууламж;
-
Холбоо дохиолол (3-4-р курсийн оюутан байх);
-
Барилгын менежмент;
Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуур:
-
Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх;
-
Тэтгэлэг хүссэн төрлөөр өөр газраас тэтгэлэг хүсээгүй, хүртээгүй байх;
-
Тухайн улиралд 15-аас доошгүй кредит хичээлийг сонгож судалсан байх;
Уг хөтөлбөрт өргөдлөө өгөхдөө дараах материалыг бүрдүүлээрэй.
-
Тэтгэлэг хүсэгчийн анкетыг дараах холбоосоор (https://www.jotform.com/form/230712027153444 ) бөглөн ирүүлэх буюу шаардлагатай материалуудыг hr@nap-group.mn имэйл хаягаар ирүүлэх;
-
2 хувь цээж зураг /сүүлийн 3 сард авхуулсан 3х4 хэмжээтэй/;
-
ЭЕШ-ын оноо /нотариатаар баталгаажуулсан байх/;
-
Сургуулийн болон голч дүнгийн албан ёсны тодорхойлолт /нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган, дэд захирлаар баталгаажуулсан байх/;
-
Бусад өөрийнхөө давуу талыг илэрхийлэх нэмэлт батламж /эрдэм шинжилгээний хурал, олимпиад, урлаг спортын уралдаан тэмцээн, гадаад хэл, олон нийт, сайн дурын ажлын гэх мэт/;
Сонгон шалгаруулах процесс, зохион байгуулалт:
-
Ажлын хэсэг байгуулж удирдамж, төлөвлөгөөний дагуу ажиллана;
-
Бүрдүүлэх материалын сонголтоор сонгогдсон оюутнуудтай ярилцлага хийнэ;
-
Мэргэжлийн дагуу даалгавар өгч, танилцуулга хийгдэнэ;
-
Үнэлгээний нийлбэр дүн буюу үр дүнг үндэслэн Компанийн удирдлагын баг эцэслэн шийдвэрлэнэ;
Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан та тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ 2023 оны 5-р сарын 07-ны 17 цагаас өмнө ирүүлээрэй. Танд амжилт хүсье!