Бид 2020 онд “Таванбогд групп” ХХК-иас зарласан стандарт зэрэглэлийн орон сууцны цогцолборын иж бүрэн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцон тавигдах шаардлагыг хангаснаар “Таванбогд проперти” ХХК-ийн хэрэгжүүлж буй Үйлчилгээтэй, 880 айлын ГЭРЛҮГ ВИСТА төслийн I ээлжийн иж бүрэн ажлын зураг төслийг боловсрууллаа.
Гэрлүг виста цогцолбор нь 6 талт хэлбэр бүхий орон сууцны барилгын концепци санааг хөгжүүлэн айл өрх бүрд нарны шууд тусгал үзэх, гадагш харах харагдцыг 2 зүгт байх боломжийг бий болгож өгснөөрөө онцлог юм. Олон нийтийн амрах талбайг газрын төвшнөөс дээш өргөн хотхоны төв хэсэгт ашиглалттай дээвэрт төлөвлөн авто машингүй, аюулгүй, ногоон байгууламж бүхий тав тухтай орон зайг бий болгон бүх насны ангилалд тохирсон байдлаар тоглоомын талбай, амрах талбай зэрэг цогц төлөвлөлттэй. Барилгын экстерьерийг Таванбогд группын бэлгэдэл АЛТАЙ ТАВАН БОГД хайрхныг дүрслэн төлөвлөв.
Одоогоор ЭН ЭЙ ПИ ГРУПП ХХК, Гэрлүг виста төслийн I ээлжийн барилга угсралтын үе шатанд барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт тавих ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ цогцолборын II ээлжийн зураг төсөл дээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь зэргэлдээх байгууламжийг хөрсний нуралтаас хамгаалсан хамгаалах шон сууриудыг байгуулж, барилгын суурь, барилгажих талбайг хөрсний уснаас хамгаалах арга хэмжээг технологи, норм ба дүрэм, стандартын дагуу бүрэн авч хэрэгжүүлж байна.
We are developing the phase 2 design drawing for Gerlug Vista project by Tavan Bogd Properties LLC.
In 2020 we have participated in the tender to develop comprehensive design drawing work standard residential apartment building design drawing announced by Tavan Bogd group. We have been elected as the contractors and completed the comprehensive design drawing for Gerlug Vista phase 1 development for 880 family residential apartments.
Gerlug Vista complex was developed based on hexagonal shaped apartment building concept and was aimed to provide sunlight for every resident and provide view to two directions. The public recreational area was planned to elevate from ground level on a parking roof, to provide car free, safe, comfortable green development and to provide recreational activities for all age groups. The exterior of the building was designed to subtly reflect the Tavan Bogd Group logo Altai Tavan Bogd mountain.
At the moment N.A.P Group LLC is conducting the authors inspection on the phase 1 of the Gerlug Vista project along with development of design drawing of the phase 2 of the project. The project is installing pillars to prevent from soil erosion from the adjacent buildings and taking necessary technical procedures to prevent from ground water in the building foundation.