iso

"WHITE HILL" ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦ

"WHITE HILL" ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦ

ОН: 2017
БАЙРШИЛ: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо
ЗАХИАЛАГЧ: "ТЭРГҮҮН ЧАНСАА" ХХК
ХАМРАХ ХҮРЭЭ: Төслийн урьдчилсан судалгаа, эх загвар зураг, иж бүрэн ажлын зураг төсөл

“ТЭРГҮҮН ЧАНСАА” ХХК-ийн захиалгаар 2017 онд Үйлчилгээ, орон сууцны холимог зориулалтын орон сууцны 4 блок “The white hill”  төслийн урьдчилсан судалгаа, эх загвар, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулсан. Төслийн урьдчилсан судалгааны дүгнэлтэд үндэслэн байршил, тухайн орчны үйлчилгээний хүртээмж, зах зээлээс шалтгаалан орон сууцны зэрэглэлийг тогтоон усан байссейн, саун, гоо сайхан спа, ресторан зэрэг хүний тав тухтай, эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн иж бүрэн цогц үйлчилгээтэй орон сууцны хотхон байна. Барилгын гадна экстерьерийг одоогийн энэ цаг үед баримтлаж буй квадрат хэлбэрээс зайлсхийж хагас дугуй хэлбэрийг үүсгэн дунд давхрууд нь дээд болон доод давхруудтайгаа алсуур холбогдох нумрах хөдөлгөөнийг бий болгосноор орчин үеийн архитектурын модерн хэв маягийг илэрхийлнэ.