ЗАДГАЙ ТЕАТР
ОН: 2019
БАЙРШИЛ: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэ зуу хийдийн баруун урд
ЗАХИАЛАГЧ: Байгаль орчин аялал жуулчлалын яам
ХАМРАХ ХҮРЭЭ: Төслийн урьдчилсан судалгаа, эх загвар зураг, иж бүрэн ажлын зураг төсөл
2019 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамны захиалгаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын баруун урд баригдах Задгай театрын урьдчилсан судалгаа, эх загвар зураг, иж бүрэн ажлын зураг төслийг хийж гүйцэтгэсэн. “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030” зорилтод нийцүүлэн Хархорин сумын соёлын өв болох “Эрдэнэзуу” хийдийг онцолж онцлог дүр төрх бүхий байгууламж бий болгохыг зорьсон. Нарны шууд тусгал болон салхи гэх мэт орчны нөлөөллийг тооцож үзэгчдийн суудлыг баруун хойд, хойд, зүүн хойд зүгт, тайзнаас үзэгчид рүү чиглэх дуу чимээг салхины уруу байхаар төлөвлөсөн.