iso

“БИГ ГОЛД” ХХК, 220 ортой зочид буудал

“БИГ ГОЛД” ХХК, 220 ортой зочид буудал

ОН: 2017
БАЙРШИЛ: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо

ЗАХИАЛАГЧ: "БИГ ГОЛД" ХХК
ХАМРАХ ХҮРЭЭ: Төслийн урьдчилсан судалгаа, эх загвар зураг, иж бүрэн ажлын зураг төсөл

“БИГ ГОЛД” ХХК-ийн захиалгаар 2017 онд Үйлчилгээ, зочид буудал, оффисын холимог зориулалттай барилгын төслийн нэр, лого, бренд бүүк, төслийн урьдчилсан судалгаа, эх загвар, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулсан. Энэхүү барилга нь 16 давхар хэдий ч эдэлбэр газрын хил хязгаар, хэлбэртэй уялдан эзэлхүүн төлөвлөлт нь орон зай ихтэй.  Барилгад шилэн ханаар хуваалт хийж хэт нүсэр харагдцаас зайлсхийсэн. Экстерьер шийдэлд шилэн хана хийн тодотгосон хэсгүүдэд олон нийтийн ресторан, саун спа зэрэг үйлчилгээг төлөвлөсөн бөгөөд их хотыг бүрэн тольдохыг бодолцож шилэн ханыг хуваалтгүй байхаар төлөвлөсөн. Уг барилгын зураг төслийг 3 одтой зочид буудлын шаардлагыг хангахуйц байхаар төлөвлөсөн бөгөөд орц, гарц нь гол зам дагуу байршиж байгаатай холбогдуулан үүднийн хэсгийг 9м тасралтгүй үргэлжлэх баганаар тодотгосноор Энхтайваны өргөн чөлөөний архитектурын чуулга, ансамбль дэлгэцийг тодруулна.