640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ “НОГООН СУРГУУЛЬ”
ОН: 2015
БАЙРШИЛ: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо
ЗАХИАЛАГЧ: Байгаль орчин аялал жуулчлалын яам
ХАМРАХ ХҮРЭЭ: Төслийн урьдчилсан судалгаа, эх загвар зураг, иж бүрэн ажлын зураг төсөл
“Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-ийн хүрээнд “Тогтвортой ногоон барилга” төслийн шаардлагын дагуу БОНХАЖЯ-ны захиалгаар 640 хүүхдийн суудалтай сургуулийн ногоон барилгын зураг төслийг боловсруулсан. Барилгын архитектур төлөвлөлт нь орчин үеийн сургуулийн барилгын хөгжлийн чиг хандлага, хүүхдэд ээлтэй, хүүхдийн суралцах эрүүл, аюулгүй, ая тухтай орчинг хангасан амрах талбай (рекерация), атриум, нарны гэрэлтүүлэг бүхий цэлгэр хонгил нээлттэй орон зайтай байхаар төлөвлөсөн. Мөн сургуулийн гадна талбайд газрын хаялбарыг ашиглан хүүхдүүдийн амрах модон суудал, ногоон байгууламж бүхий талбай, спорт биеийн тамирын талбай, унадаг дугуйн талбай, эко авто зогсоол, танин мэдэхүйн мэдээллийн самбар, ногоон хүлэмж зэрэг иж бүрэн цогц байхаар шийдэл гаргасан.