iso


ЭН ЭЙ ПИ-ТЭЙ ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЖ, ШИЛДГИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ!

“ЭН ЭЙ ПИ” нь авьяаслаг, чадварлаг залуу архитектор, дизайнер, инженерүүд болон мэргэшсэн экспертүүдийн нэгдэл юм. “ЭН ЭЙ ПИ” бол хамтран ажиллах дуртай, мэдлэг, судалгаа, шинэлэг санаагаа хуваалцдаг эерэг соёлыг бүрдүүлсэн баг.
Бидний зорилго Нарийвчилсан судалгаа, дүгнэлт, хувилбарт төлөвлөлтөд үндэслэн үйлчлүүлэгчид болон олон нийтийн соёл, түүхийг бүтээх дизайн, зураг төсөл, түүний хүрээлэн буй орчны бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмрээ оруулах явдал юм. Манай төслүүд Бүс нутгийн хөгжлийн төсөл болон хот төлөвлөлтийн суурь судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнөөс хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүх төрлийн орон сууц, үйлчилгээ, соёл олон нийтийн барилгын төсөл байх бөгөөд найрсаг, халуун дулаан, дэмжлэг дүүрэн урам зориг өгөх орчинд өөрийн ур чадвараа бүтээлчээр богино хугацаанд өсөн нэмэгдүүлж, техникийн хувьд сорин улсынхаа төдийгүй олон улсын түвшинд үнэлэгдэхүйц шилдэг мэргэжилтэн байх боломжийг бид танд олгоно.

МАНАЙ БАГТ НЭГДСЭНЭЭР

  • ӨСӨН ДЭВШИХ БОЛОМЖ
    work-img
    “ЭН ЭЙ ПИ” нь ур чадвар, мэргэжлээ системтэйгээр дээшлүүлэх бат бэх тулгуур болдог. Учир нь бид Шинэ ажилтныг хүлээн авах, дасан зохицох хөтөлбөр, ерөнхий болон мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх тасралтгүй сургалт, “Өглөөний хүн” менторинг хөтөлбөр, залуу мэргэжилтнүүдэд туршлага хуримтлуулах “Туршлагаа хуваалцья” хөтөлбөрүүдтэй.
  • ЦАЛИН УРАМШУУЛАЛ, НИЙГМИЙН БАТАЛГАА
    work-img
    Бид “ЭН ЭЙ ПИ”-ийн үнэт зүйл болсон ажилтнууддаа хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд ур чадвар, гүйцэтгэлд суурилсан өрсөлдөхүйц цалин, урт хугацааны нэмэгдэл, эрүүл мэндийн урьдчилсан хяналт, сэтгэлзүйн эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт, хөтөлбөрийн зээл, цалинтай чөлөө, нийгмийн баталгаа болсон орон сууцны дэмжлэг хөтөлбөрт хамрагдах боломжийг олгодог.
  • БАГИЙН ДЭМЖЛЭГ, ХАМТЫН АЖИЛЛАГАА
    work-img
    “ЭН ЭЙ ПИ” нь авьяаслаг, чадварлаг залуу архитектор, дизайнер, инженерүүд болон мэргэшсэн экспертүүдийн нэгдэл юм. “ЭН ЭЙ ПИ” бол хамтран ажиллах дуртай, мэдлэг, судалгаа, шинэлэг санаагаа хуваалцдаг эерэг соёлыг бүрдүүлсэн баг. Бид “ЭН ЭЙ ПИ”-ийн шилдэг хамт олонтой нэгдэх бүх түвшний туршлагатай авьяаслаг мэргэжилтнүүдийг хайж буй бөгөөд манай багийн салшгүй нэгэн хэсэг болж буйн хувьд та “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК төдийгүй Монгол улсын архитектурын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Ажилтнуудын сэтгэгдлээс