iso


Бидний хайж буй авьяаслаг мэргэжилтэн та ЭН ЭЙ ПИ-ийн эрч хүч - урам зоригтой, шилдэг багтай нэгдэхийг хүсвэл дараах нээлттэй ажлын байруудад орох хүсэлтээ холбогдох холбоосоор цахим хэлбэрээр илгээгээрэй. Таныг найрсаг баг, өрсөлдөхүйц цалин урамшуулал, хувь хүн-мэргэжлийн ур чадвараа системтэйгээр хөгжүүлэх боломж хүлээж байна. Манай багийн салшгүй нэгэн хэсэг болж буйн хувьд та “ЭН ЭЙ ПИ”-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Дор дурдсан хүрээнд бидэнтэй хамтран ажиллах нь танд урам зориг өгч буй бол өөрийн анкет болон танилцуулгыг (pdf, doc, docx өргөтгөлөөр 8 mb-аас бага хэмжээтэй) hr@nap-group.mn хаягаар илгээнэ үү.

3D АРХИТЕКТОР, ГРАФИК ДИЗАЙНЕР

Танд олгогдох боломж:

Та өөрийгөө сорьж төслийн талаар аливаа мэдээлэл, тайлбар, танилцуулгыг график дүрслэлээр илэрхийлэхэд нэгэн хэсэг болж архитектур, инженерингийн загвар зураг төсөл, ажлын зураг төслийн үе шатанд, мөн компанийн онцлог хийгээд зураг төслийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэхэд бүхий л үйл явцад оролцоно.

Мэргэжлийн чадварлаг хамт олонтой хамтран, үр ашигтай, төлөвлөлт, техникийн үндэслэлтэй, тогтвортой төлөвлөлтийн шийдлүүд, төвөгшилтэй хийц элементийг илэрхийлсэн төслийг хөгжүүлэх болно.

 

Манлайлал:

Та багийн ажлын төлөвлөгөө гаргах, төслийн болон компанийн зорилтот ажлын видео танилцуулга бэлтгэх, бусдад туслах;

Та тухайн төслийн брендингийг тодорхойлох, хөгжүүлэхэд оролцох;

Захиалагч, хөрөнгө оруулагчид зориулсан видео танилцуулга, контент бэлтгэх, хөгжүүлэх;

Төслийн багтай найрсаг, нээлттэй харилцаа тогтоон хамтран ажиллах;

“ЭН ЭЙ ПИ”-ийн баримт бичгийн дотоод журмыг хэрэгжүүлэн ажиллах;

 

Багийн ажиллагаа:

“ЭН ЭЙ ПИ”-ийн дотоод дүрэм Багийн хамтран ажиллах аргачлалыг мөрдөж ажиллах;

Төслийн багийнхан болон удирдлагын багийнхантай нягт хамтран ажиллаж  төслийн танилцуулга,  үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л видео танилцуулгыг бэлтгэх, дэмжлэг үзүүлэх;

Аливаа мэдээлэл, тайлбар, тайланг ойлгомжтой, бүтээлч, онцлог загвар дизайнтайгаар бэлтгэх;

Амаар болон бичгээр ойлгомжтой, товч бөгөөд мэргэжлийн түвшинд харилцах;

 

Ур чадварын шаардлага:

Та идэвхтэй, эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй хувь хүн байх;

Та зураг төслийн гоо зүйн мэдрэмжтэй байх;

Та өөрийн санаа, үзэл баримтлалыг нарийн, ойлгомжтой, график дүрслэлтэйгээр илэрхийлдэг байх;

Та идэвхтэй, хурдацтай орчинд амжилттай хөгжин, бусдыгаа дэмжих, өөрийн хувь нэмрээ оруулахдаа баяртай байх, уян хатан, чухал ажлуудаа ялган цаг хугацаанд дуусгах чадвартай байх;

Та архитектурын болон нарийвчилсан зураг зурах, барилгын систем, функц ба материалын талаар  тодорхой мэдлэгтэй байх.

Та Тогтвортой байдал, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй барилгын шаардлагын талаар зураг төсөл боловсруулах мэдлэгтэй байх;

Та AutoCAD, Adobe cs, Sketchup, Lumion, After effect, Adobe flash player, 3Ds max дээр ажиллах чадвартай байх;

 

Туршлага:

Хот төлөвлөлт, иргэний барилгын архитектур

График дизайнер чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.

Та 2 хүртэлх жилийн ажлын туршлагатай;

Цогцолбор орон сууц, үйлчилгээ, соёл олон нийтийн томоохон төслийн видео, рендер болон бүтээгдэхүүний брендинг бүтээх, сурталчилгаа хөгжүүлэлт дээр ажилласан туршлагатай байх;


Анкет илгээх

Анкетаа сонгоно уу (Зөвхөн docx, doc, pdf форматтай, Хэмжээ 8MB-аас ихгүй байх):