
Бидний хайж буй авьяаслаг мэргэжилтэн та ЭН ЭЙ ПИ-ийн эрч хүч - урам зоригтой, шилдэг багтай нэгдэхийг хүсвэл дараах нээлттэй ажлын байруудад орох хүсэлтээ холбогдох холбоосоор цахим хэлбэрээр илгээгээрэй. Таныг найрсаг баг, өрсөлдөхүйц цалин урамшуулал, хувь хүн-мэргэжлийн ур чадвараа системтэйгээр хөгжүүлэх боломж хүлээж байна. Манай багийн салшгүй нэгэн хэсэг болж буйн хувьд та “ЭН ЭЙ ПИ”-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Дор дурдсан хүрээнд бидэнтэй хамтран ажиллах нь танд урам зориг өгч буй бол өөрийн анкет болон танилцуулгыг (pdf, doc, docx өргөтгөлөөр 8 mb-аас бага хэмжээтэй) hr@nap-group.mn хаягаар илгээнэ үү.
Танд олгогдох боломж:
Та өөрийгөө сорьж төслийн урьдчилсан судалгааг бие даан, загвар дизайн, үзэл баримтлал, техникийн хэсэгт болон график дүрслэлийг илэрхийлэхэд нэгэн хэсэг болон төслийн загвар зураг төсөл, ажлын зураг төслийн үе шатанд бүхий л үйл явцад оролцоно.
Мэргэжлийн чадварлаг хамт олонтой хамтран, үр ашигтай, төлөвлөлт, техникийн үндэслэлтэй, тогтвортой төлөвлөлтийн шийдлүүд, төвөгшилтэй хийц элементийг илэрхийлсэн төслийг хөгжүүлэх болно.
Манлайлал:
Та багийн ажлын төлөвлөгөөнд оролцох, техникийн болон нарийвчилсан зураг төсөл бэлтгэх;
Захиалагч, хөрөнгө оруулагчид зориулсан танилцуулга бэлтгэх, зураглалыг бэлтгэх, танилцуулах;
Та “ЭН ЭЙ ПИ”-ийн ур чадварын матриц, шаардлагын хүрээ дэх төвөгшилтэй барилга байгууламжийн загвар зураг төслийг бие даан болон хамтран боловсруулах, график дүрслэлтэйгээр илэрхийлэх, ажлын зураг төслийг боловсруулах;
Төслийн багтай найрсаг, нээлттэй харилцаа тогтоон хамтран ажиллах;
Төслийн үзэл баримтлал, зураг төслийн баримт бичиг, бүртгэл, хөтлөлт, тайлбарыг боловсруулах, төслийн зорилгод нийцүүлэн төлөвлөх;
Багийн ажиллагаа:
Та төслийн орчны судалгаа болон бүтээгдэхүүн, материалын судалгаа хийх;
Та тухайн төслийн зориулалт, материал, элемент болон барилгын норм ба дүрэм, стандартын талаар тодорхой мэдлэгтэй байх.
“ЭН ЭЙ ПИ”-ийн дотоод дүрэм Багийн хамтран ажиллах аргачлалыг мөрдөж ажиллах;
Ур чадварын шаардлага:
Та идэвхтэй, эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй хувь хүн байх;
Та зураг төслийн гоо зүйн мэдрэмжтэй байх;
Та өөрийн санаа, үзэл баримтлалыг нарийн, ойлгомжтой, график дүрслэлтэйгээр илэрхийлдэг байх;
Та идэвхтэй, хурдацтай орчинд амжилттай хөгжин, бусдыгаа дэмжих, өөрийн хувь нэмрээ оруулахдаа баяртай байх, уян хатан, чухал ажлуудаа ялган цаг хугацаанд дуусгах чадвартай байх;
Та архитектурын болон нарийвчилсан зураг зурах, барилгын систем, функц ба материалын талаар тодорхой мэдлэгтэй байх;
Та Тогтвортой байдал, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй барилгын шаардлагын талаар зураг төсөл боловсруулах мэдлэгтэй байх;
Та AutoCAD, Adobe cs, Sketchup дээр зураглал боловсруулах чадвартай байх;
Revit болон BIM, Illustrator, InDesign график программын мэдлэгтэй бол давуу тал болно.
Туршлага:
Хот төлөвлөлт, иргэний барилгын архитектурын чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.
Та 2 хүртэлх жилийн ажлын туршлагатай;
Цогцолбор орон сууц, үйлчилгээ, соёл олон нийтийн томоохон төсөл дээр ажилласан туршлагатай байх;