iso


Бидний хайж буй авьяаслаг мэргэжилтэн та ЭН ЭЙ ПИ-ийн эрч хүч - урам зоригтой, шилдэг багтай нэгдэхийг хүсвэл дараах нээлттэй ажлын байруудад орох хүсэлтээ холбогдох холбоосоор цахим хэлбэрээр илгээгээрэй. Таныг найрсаг баг, өрсөлдөхүйц цалин урамшуулал, хувь хүн-мэргэжлийн ур чадвараа системтэйгээр хөгжүүлэх боломж хүлээж байна. Манай багийн салшгүй нэгэн хэсэг болж буйн хувьд та “ЭН ЭЙ ПИ”-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Дор дурдсан хүрээнд бидэнтэй хамтран ажиллах нь танд урам зориг өгч буй бол өөрийн анкет болон танилцуулгыг (pdf, doc, docx өргөтгөлөөр 8 mb-аас бага хэмжээтэй) hr@nap-group.mn хаягаар илгээнэ үү.

УС ХАНГАМЖ АРИУТГАХ ТАТУУРГЫН ИНЖЕНЕР

Танд олгогдох боломж:

Та өөрийгөө сорьж төслийн инженерингийн төлөвлөлт, үндэсний норм ба дүрмийн урьдчилсан судалгааг бие даан болон хамтран, системийн тооцоо, төлөвлөлтийг төлөвлөхөд нэгэн хэсэг болон төслийн загвар зураг төсөл, ажлын зураг төслийн үе шатанд үйл явцад оролцоно.

Мэргэжлийн чадварлаг хамт олонтой хамтран, үр ашигтай, төлөвлөлт, техникийн үндэслэлтэй, тогтвортой төлөвлөлтийн шийдлүүд, төвөгшилтэй хийц элементийг илэрхийлсэн төслийг хөгжүүлэх болно.

 

Манлайлал:

Та багийн ажлын төлөвлөгөө гаргах, техникийн болон нарийвчилсан зураг төсөл бэлтгэх;

Захиалагч, хөрөнгө оруулагчид зориулсан танилцуулга бэлтгэх, зураглалыг бэлтгэх, танилцуулах;

Та “ЭН ЭЙ ПИ”-ийн ур чадварын матриц, шаардлагын хүрээ дэх барилга байгууламжийн техникийн болон ажлын зураг төслийг бие даан болон хамтран боловсруулах;

Төслийн багтай найрсаг, нээлттэй харилцаа тогтоон хамтран ажиллах;

Төслийн системийн төлөвлөлт, зураг төслийн баримт бичиг, бүртгэл, хөтлөлт, тайлбарыг боловсруулах, төслийн зорилгод нийцүүлэн төлөвлөх;

Туршлага бага, инженерүүдийн төслүүдийг удирдан чиглүүлэх, зөвлөх, дэмжих, “Туршлагаа хуваалцья” сургалтыг заах;

 

Багийн ажиллагаа:

Та төслийн цэвэр, бохир усны системийн шугам сүлжээний тооцоо болон төлөвлөлт, тоног төхөөрөмж, материал болон барилга угсралтын үе шат, технологи, техникийн шаардлагын судалгаа хийх;

Та тухайн төслийн зориулалт, материал, тоног төхөөрөмж болон барилгын норм ба дүрэм, стандартын талаар дунд түвшний мэдлэгтэй байх;

“ЭН ЭЙ ПИ”-ийн дотоод дүрэм Багийн хамтран ажиллах аргачлалыг мөрдөж ажиллах;

Төслийн тодорхой хэсгийн техникийн шийдэл, зохицуулалтыг хариуцах;

Зураг төсөлтэй холбоотой асуудлуудын шийдлийг олох;

Ажлын зураг төслийн баримт бичгийг бүрдүүлэхийн тулд жижиг хэмжээний зохицуулалт, өөрчлөлтийг оруулах, засварлах, шинэчлэх;

Барилга угсралтын үе шатанд зохиогчийн хяналт тавих, төслийн уулзалт, бичиг баримтыг зохих ёсоор бүрдүүлэх. Цагийн хуваарь, ажлын зураг болон жишээнүүдийг бэлтгэх, зохицуулах, хянах;

Барилга архитектур, бүтээц болон бусад хэсгийн инженерингийн системийг уялдуулах;

Төслийн асуудлуудыг шийдвэрлэх, бусад хэсэгтэй уялдуулах, төлөвлөгөөг дагаж мөрдөх, техникийн асуудлуудыг шийдвэрлэхэд туслах зорилгоор багийн хуралд оролцох;

Амаар болон бичгээр ойлгомжтой, товч бөгөөд мэргэжлийн түвшинд харилцах;

 

Ур чадварын шаардлага:

Та идэвхтэй, эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй хувь хүн байх;

Та зураг төслийн гоо зүйн мэдрэмжтэй байх;

Та өөрийн системийн төлөвлөлтийн шийдлийг нарийн, ойлгомжтой, график дүрслэлтэйгээр илэрхийлдэг байх;

Та зураг төсөлд тусгах тоног төхөөрөмж, түүний техникийн үзүүлэлтийг уншиж, ойлгодог байх, тэдгээрийн техникийн шаардлагыг ажлын зурагт тусгадаг байх;

Та идэвхтэй, хурдацтай орчинд амжилттай хөгжин, бусдыгаа дэмжих, өөрийн хувь нэмрээ оруулахдаа баяртай байх, уян хатан, чухал ажлуудаа ялган цаг хугацаанд дуусгах чадвартай байх;

Та УХАТ-ын систем болон түүний нарийвчилсан зураг зурах, барилгын систем, тоног төхөөрөмж, материал болон барилгын норм ба дүрэм, стандартын  талаар дунд түвшний мэдлэгтэй байх;

Та захиалагч, хөрөнгө оруулагч, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээлч зураг төслийн шийдлүүдийг гаргах чадвартай;

Та Тогтвортой байдал, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй барилгын шаардлагын талаар зураг төсөл боловсруулах мэдлэгтэй байх;

Та AutoCAD дээр зураглал боловсруулах чадвартай байх;

Revit болон BIM программын мэдлэгтэй бол давуу тал болно.

 

Туршлага:

Ус хангамж, ариутгах татуургын инженер болон Сантехник, инженерийн байгууламжийн чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.

Та 2-оос дээш жилийн ажлын туршлагатай;

Цогцолбор орон сууц, үйлчилгээ, соёл олон нийтийн томоохон төсөл дээр ажилласан туршлагатай;


Анкет илгээх

Анкетаа сонгоно уу (Зөвхөн docx, doc, pdf форматтай, Хэмжээ 8MB-аас ихгүй байх):