iso


Бидний хайж буй авьяаслаг мэргэжилтэн та ЭН ЭЙ ПИ-ийн эрч хүч - урам зоригтой, шилдэг багтай нэгдэхийг хүсвэл дараах нээлттэй ажлын байруудад орох хүсэлтээ холбогдох холбоосоор цахим хэлбэрээр илгээгээрэй. Таныг найрсаг баг, өрсөлдөхүйц цалин урамшуулал, хувь хүн-мэргэжлийн ур чадвараа системтэйгээр хөгжүүлэх боломж хүлээж байна. Манай багийн салшгүй нэгэн хэсэг болж буйн хувьд та “ЭН ЭЙ ПИ”-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Дор дурдсан хүрээнд бидэнтэй хамтран ажиллах нь танд урам зориг өгч буй бол өөрийн анкет болон танилцуулгыг (pdf, doc, docx өргөтгөлөөр 8 mb-аас бага хэмжээтэй) hr@nap-group.mn хаягаар илгээнэ үү.

АРХИТЕКТОР

Танд олгогдох боломж:

Та төслийн загвар дизайн, архитектур, техникийн болон төслийн удирдлагын нэгэн хэсэг болж төслийн загвар зураг төсөл, ажлын зураг төсөл, барилгын угсралтын үе шатанд бүхий л үйл явцад оролцоно.

Мэргэжлийн чадварлаг хамт олонтой хамтран, үр ашигтай, төлөвлөлт, техникийн үндэслэлтэй, тогтвортой төлөвлөлтийн шийдлүүд, төвөгшилтэй хийц элементийг илэрхийлсэн төслийг хөгжүүлэх болно.

 

Манлайлал:

Та багийн ажлын төлөвлөгөө гаргах, техникийн болон зураг төслийн нарийвчилсан асуудлуудыг шийдвэрлэхэд удирдан туслах.

Бусад архитекторуудын техникийн зураг бэлтгэх ажлыг хянах.

Захиалагч, хөрөнгө оруулагчид зориулсан танилцуулга бэлтгэх, танилцуулах;

Та “ЭН ЭЙ ПИ”-ийн ур чадварын матриц, шаардлагын хүрээ дэх төвөгшилтэй барилга байгууламжийн загвар зураг төслийг бие даан болон хамтран боловсруулах, ажлын зураг төслийг боловсруулах;

Төслийн багтай найрсаг, нээлттэй харилцаа тогтоон хамтран ажиллах;

Төслийн үзэл баримтлал, зураг төслийн баримт бичиг, бүртгэл, хөтлөлт, тайлбарыг боловсруулах, хөтлөх, хянах, төслийн зорилгод нийцүүлэн төлөвлөх;

Туршлага бага, архитекторуудын төслүүдийг удирдан чиглүүлэх, зөвлөх, дэмжих, “Туршлагаа хуваалцья” сургалтыг заах;

“ЭН ЭЙ ПИ”-ийн баримт бичгийн дотоод журмыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа болон архивлагдаж байгааг хянах.

 

Үйлчлүүлэгчтэй харилцах:

 

Үйлчлүүлэгчийн төлөөлөгчидтэй харилцаж, зураг төслийн шаардлага, техникийн үзүүлэлтүүдийг шалгах, явцыг хянан, эцсийн танилцуулгыг хүргэх.

 

Багийн ажиллагаа:

Та барилга архитектурын өндөржилт, хэсэглэл, тодорхойлолт болон угсралтын үе шат, технологи, техникийн шаардлагыг боловсруулах;

Та тухайн төслийн зориулалт, материал, элемент болон барилгын норм ба дүрэм, стандартын талаар ахисан түвшний мэдлэгтэй, бусад архитекторуудад дэмжлэг үзүүлэх;

“ЭН ЭЙ ПИ”-ийн дотоод дүрэм Багийн хамтран ажиллах аргачлалыг мөрдөж ажиллах;

Төслийн тодорхой хэсгийн техникийн шийдэл, зохицуулалтыг хариуцах;

Зураг төсөлтэй холбоотой асуудлуудын шийдлийг олох;

Ажлын зураг төслийн баримт бичгийг бүрдүүлэхийн тулд жижиг хэмжээний зохицуулалт, өөрчлөлтийг оруулах, засварлах, шинэчлэх;

Барилга угсралтын үе шатанд зохиогчийн хяналт тавих, төслийн уулзалт, бичиг баримтыг зохих ёсоор бүрдүүлэх. Цагийн хуваарь, ажлын зураг болон жишээнүүдийг бэлтгэх, зохицуулах, хянах;

Төслийн багийнхантай харилцан Зургийн даалгаврын дагуу зураг төсөлд шийдэл, төлөвлөлтийг тусгаж байгаа эсэхийг хянан, баталгаажуулж шаардлагатай бол дэмжлэг үзүүлэх;

Механик инженер болон инженерингийн системийг уялдуулахад багийн бусад гишүүд, захиалагч, төрийн эрх бүхий байгууллага, зөвлөхүүд, туслан гүйцэтгэгч талуудыг зохион байгуулах, мэдээлэл, тодруулга ба өөрчлөлт оруулах, хүсэлтэд хариу өгөх, зөвшөөрөл авах, хэлэлцээр хийх;

Төслийн асуудлуудыг шийдвэрлэх, бусад хэсэгтэй уялдуулах, төлөвлөгөөг дагаж мөрдөх, техникийн асуудлуудыг шийдвэрлэхэд туслах зорилгоор багийн хуралд оролцох;

Амаар болон бичгээр ойлгомжтой, товч бөгөөд мэргэжлийн түвшинд харилцах бөгөөд захиалагчтай байнгын харилцаатай байх;

 

Ур чадварын шаардлага:

Та идэвхтэй, эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй хувь хүн байх;

Та зураг төслийн гоо зүйн мэдрэмжтэй байх;

Та өөрийн санаа, үзэл баримтлалыг нарийн, ойлгомжтой, график дүрслэлтэйгээр илэрхийлдэг байх;

Та идэвхтэй, хурдацтай орчинд амжилттай хөгжин, бусдыгаа дэмжих, өөрийн хувь нэмрээ оруулахдаа баяртай байх, уян хатан, чухал ажлуудаа ялган цаг хугацаанд дуусгах чадвартай байх;

Та архитектурын болон нарийвчилсан зураг зурах, барилгын систем, функц ба материалын талаар, мөн барилгын норм ба дүрэм, стандартын  талаар ахисан түвшний мэдлэгтэй байх;

Та захиалагч, хөрөнгө оруулагч, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээлч зураг төслийн шийдлүүдийг гаргах чадвартай;

Та Тогтвортой байдал, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй барилгын шаардлагын талаар зураг төсөл боловсруулах чадвартай байх;

Та AutoCAD, Adobe cs, Sketchup дээр зураглал боловсруулах чадвартай байх;

Revit болон BIM, Illustrator,  InDesign график программын мэдлэгтэй бол давуу тал болно.

 

Туршлага:

Хот төлөвлөлт, иргэний барилгын архитектурын чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй;

Та 5-аас дээш жилийн ажлын туршлагатай;

Цогцолбор орон сууц, үйлчилгээ, соёл олон нийтийн томоохон төсөл дээр бүх үе шатанд ажилласан туршлагатай;


Анкет илгээх

Анкетаа сонгоно уу (Зөвхөн docx, doc, pdf форматтай, Хэмжээ 8MB-аас ихгүй байх):