iso


Бидний хайж буй авьяаслаг мэргэжилтэн та ЭН ЭЙ ПИ-ийн эрч хүч - урам зоригтой, шилдэг багтай нэгдэхийг хүсвэл дараах нээлттэй ажлын байруудад орох хүсэлтээ холбогдох холбоосоор цахим хэлбэрээр илгээгээрэй. Таныг найрсаг баг, өрсөлдөхүйц цалин урамшуулал, хувь хүн-мэргэжлийн ур чадвараа системтэйгээр хөгжүүлэх боломж хүлээж байна. Манай багийн салшгүй нэгэн хэсэг болж буйн хувьд та “ЭН ЭЙ ПИ”-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Дор дурдсан хүрээнд бидэнтэй хамтран ажиллах нь танд урам зориг өгч буй бол өөрийн анкет болон танилцуулгыг (pdf, doc, docx өргөтгөлөөр 8 mb-аас бага хэмжээтэй) hr@nap-group.mn хаягаар илгээнэ үү.

УС ХАНГАМЖ АРИУТГАХ ТАТУУРГЫН ТЕХНИК ИНЖЕНЕР

Танд олгогдох боломж:

Та өөрийгөө сорьж төслийн инженерингийн төлөвлөлт, үндэсний норм ба дүрэм, тоног төхөөрөмжийн   урьдчилсан судалгааг бие даан болон хамтран, системийн тооцоо, төлөвлөлтийг төлөвлөхөд нэгэн хэсэг болон төслийн загвар зураг төсөл, ажлын зураг төслийн үе шатанд үйл явцад оролцоно.

Мэргэжлийн чадварлаг хамт олонтой хамтран, үр ашигтай, төлөвлөлт, техникийн үндэслэлтэй, тогтвортой төлөвлөлтийн шийдлүүд, төвөгшилтэй хийц элементийг илэрхийлсэн төслийг хөгжүүлэх болно.

 

Манлайлал:

Та багийн ажлын төлөвлөгөөнд оролцох, техникийн болон нарийвчилсан зураг төсөл бэлтгэх;

Захиалагч, хөрөнгө оруулагчид зориулсан танилцуулга бэлтгэх, зураглалыг бэлтгэх;

Та “ЭН ЭЙ ПИ”-ийн ур чадварын матриц, шаардлагын хүрээ дэх барилга байгууламжийн төслийн УХАТ-ын тооцоо, судалгааг бие даан болон хамтран, ажлын зураг төслийн хамтран боловсруулах;

Төслийн багтай найрсаг, нээлттэй харилцаа тогтоон хамтран ажиллах;

Төслийн зураг төслийн баримт бичиг, бүртгэл, хөтлөлт, тайлбарыг боловсруулах, төслийн зорилгод нийцүүлэн төлөвлөх;

 

Багийн ажиллагаа:

Та төслийн цэвэр, бохир усны системийн шугам сүлжээний тооцоо болон төлөвлөлт, тоног төхөөрөмж, материалын талаарх судалгаа хийх;

Та тухайн төслийн зориулалт, материал, элемент болон барилгын норм ба дүрэм, стандартын талаар тодорхой мэдлэгтэй байх;

“ЭН ЭЙ ПИ”-ийн дотоод дүрэм Багийн хамтран ажиллах аргачлалыг мөрдөж ажиллах;

 

Ур чадварын шаардлага:

Та идэвхтэй, эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй хувь хүн байх;

Та харьцуулалт хийх, төлөвлөх ба үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх;

Та идэвхтэй, хурдацтай орчинд амжилттай хөгжин, бусдыгаа дэмжих, өөрийн хувь нэмрээ оруулахдаа баяртай байх, уян хатан, чухал ажлуудаа ялган цаг хугацаанд дуусгах чадвартай байх;

Та УХАТ-ын систем болон түүний нарийвчилсан зураг зурах, барилгын систем ба тоног төхөөрөмж,  материалын талаар  тодорхой мэдлэгтэй байх;

Та Тогтвортой байдал, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй барилгын шаардлагын талаар зураг төсөл боловсруулах мэдлэгтэй байх;

Та AutoCAD дээр зураглал боловсруулах чадвартай байх;

Revit болон BIM программын мэдлэгтэй бол давуу тал болно.

 

Туршлага:

Ус хангамж, ариутгах татуургын инженер болон Сантехник, инженерийн байгууламжийн чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.

Та 2 хүртэлх жилийн ажлын туршлагатай;

Цогцолбор орон сууц, үйлчилгээний томоохон төсөл дээр ажилласан туршлагатай байх;


Анкет илгээх

Анкетаа сонгоно уу (Зөвхөн docx, doc, pdf форматтай, Хэмжээ 8MB-аас ихгүй байх):