iso


Бидний хайж буй авьяаслаг мэргэжилтэн та ЭН ЭЙ ПИ-ийн эрч хүч - урам зоригтой, шилдэг багтай нэгдэхийг хүсвэл дараах нээлттэй ажлын байруудад орох хүсэлтээ холбогдох холбоосоор цахим хэлбэрээр илгээгээрэй. Таныг найрсаг баг, өрсөлдөхүйц цалин урамшуулал, хувь хүн-мэргэжлийн ур чадвараа системтэйгээр хөгжүүлэх боломж хүлээж байна. Манай багийн салшгүй нэгэн хэсэг болж буйн хувьд та “ЭН ЭЙ ПИ”-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Дор дурдсан хүрээнд бидэнтэй хамтран ажиллах нь танд урам зориг өгч буй бол өөрийн анкет болон танилцуулгыг (pdf, doc, docx өргөтгөлөөр 8 mb-аас бага хэмжээтэй) hr@nap-group.mn хаягаар илгээнэ үү.

ЗАЛУУ АРХИТЕКТОР

Танд олгогдох боломж:

Та өөрийгөө сорьж төслийн загвар дизайн, үзэл баримтлал, техникийн хэсэгт болон график дүрслэлийг илэрхийлэхэд нэгэн хэсэг болон төслийн загвар зураг төсөл, ажлын зураг төслийн үе шатанд бүхий л үйл явцад оролцоно.

Мэргэжлийн чадварлаг хамт олонтой хамтран, үр ашигтай, төлөвлөлт, техникийн үндэслэлтэй, тогтвортой төлөвлөлтийн шийдлүүд, төвөгшилтэй хийц элементийг илэрхийлсэн төслийг хөгжүүлэх болно.

 

Манлайлал:

Та багийн ажлын төлөвлөгөө гаргах, техникийн болон нарийвчилсан зураг төсөл бэлтгэх;

Захиалагч, хөрөнгө оруулагчид зориулсан танилцуулга бэлтгэх, зураглалыг бэлтгэх, танилцуулах;

Та “ЭН ЭЙ ПИ”-ийн ур чадварын матриц, шаардлагын хүрээ дэх төвөгшилтэй барилга байгууламжийн загвар зураг төслийг бие даан болон хамтран боловсруулах, график дүрслэлтэйгээр илэрхийлэх, ажлын зураг төслийг боловсруулах;

Төслийн багтай найрсаг, нээлттэй харилцаа тогтоон хамтран ажиллах;

Төслийн үзэл баримтлал, зураг төслийн баримт бичиг, бүртгэл, хөтлөлт, тайлбарыг боловсруулах, төслийн зорилгод нийцүүлэн төлөвлөх;

Туршлага бага, архитекторуудын төслүүдийг удирдан чиглүүлэх, зөвлөх, дэмжих, “Туршлагаа хуваалцья” сургалтыг заах;

 

Багийн ажиллагаа:

Та барилга угсралтын үе шат, технологи, шаардлагын судалгаа хийх;

Та тухайн төслийн зориулалт, материал, элемент болон барилгын норм ба дүрэм, стандартын талаар дунд түвшний мэдлэгтэй байх.

“ЭН ЭЙ ПИ”-ийн дотоод дүрэм Багийн хамтран ажиллах аргачлалыг мөрдөж ажиллах;

Төслийн тодорхой хэсгийн техникийн шийдэл, зохицуулалтыг хариуцах;

Зураг төсөлтэй холбоотой асуудлуудын шийдлийг олох;

Ажлын зураг төслийн баримт бичгийг бүрдүүлэхийн тулд жижиг хэмжээний зохицуулалт, өөрчлөлтийг оруулах, засварлах, шинэчлэх;

Барилга угсралтын үе шатанд зохиогчийн хяналт тавих, төслийн уулзалт, бичиг баримтыг зохих ёсоор бүрдүүлэх. Цагийн хуваарь, ажлын зураг болон жишээнүүдийг бэлтгэх, зохицуулах, хянах;

Механик инженер болон инженерингийн системийг уялдуулах;

Төслийн асуудлуудыг шийдвэрлэх, бусад хэсэгтэй уялдуулах, төлөвлөгөөг дагаж мөрдөх, техникийн асуудлуудыг шийдвэрлэхэд туслах зорилгоор багийн хуралд оролцох;

Амаар болон бичгээр ойлгомжтой, товч бөгөөд мэргэжлийн түвшинд харилц;

 

Ур чадварын шаардлага:

Та идэвхтэй, эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй хувь хүн байх;

Та зураг төслийн гоо зүйн мэдрэмжтэй байх;

Та өөрийн санаа, үзэл баримтлалыг нарийн, ойлгомжтой, график дүрслэлтэйгээр илэрхийлдэг байх;

Та идэвхтэй, хурдацтай орчинд амжилттай хөгжин, бусдыгаа дэмжих, өөрийн хувь нэмрээ оруулахдаа баяртай байх, уян хатан, чухал ажлуудаа ялган цаг хугацаанд дуусгах чадвартай байх;

Та архитектурын болон нарийвчилсан зураг зурах, барилгын систем, функц ба материалын талаар, мөн барилгын норм ба дүрэм, стандартын  талаар дунд түвшний мэдлэгтэй байх;

Та захиалагч, хөрөнгө оруулагч, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээлч зураг төслийн шийдлүүдийг гаргах чадвартай;

Та Тогтвортой байдал, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй барилгын шаардлагын талаар зураг төсөл боловсруулах мэдлэгтэй байх;

Та AutoCAD, Adobe cs, Sketchup дээр зураглал боловсруулах чадвартай байх;

Revit болон BIM, Illustrator,  InDesign график программын мэдлэгтэй бол давуу тал болно.

 

Туршлага:

Хот төлөвлөлт, иргэний барилгын архитектурын чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй;

Та 2-оос дээш жилийн ажлын туршлагатай;

Цогцолбор орон сууц, үйлчилгээ, соёл олон нийтийн томоохон төсөл дээр ажилласан туршлагатай;


Анкет илгээх

Анкетаа сонгоно уу (Зөвхөн docx, doc, pdf форматтай, Хэмжээ 8MB-аас ихгүй байх):