iso


Бидний хайж буй авьяаслаг мэргэжилтэн та ЭН ЭЙ ПИ-ийн эрч хүч - урам зоригтой, шилдэг багтай нэгдэхийг хүсвэл дараах нээлттэй ажлын байруудад орох хүсэлтээ холбогдох холбоосоор цахим хэлбэрээр илгээгээрэй. Таныг найрсаг баг, өрсөлдөхүйц цалин урамшуулал, хувь хүн-мэргэжлийн ур чадвараа системтэйгээр хөгжүүлэх боломж хүлээж байна. Манай багийн салшгүй нэгэн хэсэг болж буйн хувьд та “ЭН ЭЙ ПИ”-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Дор дурдсан хүрээнд бидэнтэй хамтран ажиллах нь танд урам зориг өгч буй бол өөрийн анкет болон танилцуулгыг (pdf, doc, docx өргөтгөлөөр 8 mb-аас бага хэмжээтэй) hr@nap-group.mn хаягаар илгээнэ үү.

БАРИЛГА БҮТЭЭЦИЙН ИНЖЕНЕР

Танд олгогдох боломж:

Та өөрийгөө сорьж төслийн тооцооны схем, инженерийн тооцоо болон шийдлийн урьдчилсан судалгааг бие даан болон хамтран, тодорхой бүтээцийн системийн тооцоог тооцоход нэгэн хэсэг болон төслийн загвар зураг төсөл, ажлын зураг төслийн үе шатанд үйл явцад оролцоно.

Мэргэжлийн чадварлаг хамт олонтой хамтран, үр ашигтай, төлөвлөлт, техникийн үндэслэлтэй, тогтвортой, бат бэх төлөвлөлтийн шийдлүүд,  төвөгшилтэй хийц элементийг илэрхийлсэн төслийг хөгжүүлэх болно.

 

Манлайлал:

Та багийн ажлын төлөвлөгөөнд оролцох, техникийн болон нарийвчилсан зураг төсөл бэлтгэх;

Захиалагч, хөрөнгө оруулагчид зориулсан танилцуулга бэлтгэх, зураглалыг бэлтгэх, танилцуулах;

Та “ЭН ЭЙ ПИ”-ийн ур чадварын матриц, шаардлагын хүрээ дэх төвөгшилтэй барилга байгууламжийн төслийн бүтээцийн тооцоо, төлөвлөлт, судалгааг бие даан болон хамтран ажлын зураг төслийн хамтаар боловсруулах;

Төслийн багтай найрсаг, нээлттэй харилцаа тогтоон хамтран ажиллах;

Төслийн зураг төслийн баримт бичиг, бүртгэл, хөтлөлт, тайлбарыг боловсруулах, төслийн зорилгод нийцүүлэн төлөвлөх;

 

Багийн ажиллагаа:

Та төслийн бүтээцийн тооцооны схемийн хувилбарууд, инженерийн тооцоо болон шийдлийн талаар судалгаа хийх;

Та тухайн төслийн зориулалт, материал, элемент болон барилгын норм ба дүрэм, стандартын талаар тодорхой мэдлэгтэй байх;

“ЭН ЭЙ ПИ”-ийн дотоод дүрэм Багийн хамтран ажиллах аргачлалыг мөрдөж ажиллах;

 

Ур чадварын шаардлага:

Та идэвхтэй, эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй хувь хүн байх;

Та харьцуулалт хийх, төлөвлөх ба үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх;

Та идэвхтэй, хурдацтай орчинд амжилттай хөгжин, бусдыгаа дэмжих, өөрийн хувь нэмрээ оруулахдаа баяртай байх, уян хатан, чухал ажлуудаа ялган цаг хугацаанд дуусгах чадвартай байх.

Та барилгын бүтээцийн болон түүний нарийвчилсан зураг зурах, бүтээцийн тооцоо, шийдэл, материалын талаар  тодорхой мэдлэгтэй байх;

Та Тогтвортой байдал, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй барилгын шаардлагын талаар зураг төсөл боловсруулах мэдлэгтэй байх;

Та AutoCAD, Adobe cs, Sketchup дээр зураглал боловсруулах чадвартай байх;

Revit болон BIM, Illustrator, InDesign график программын мэдлэгтэй бол давуу тал болно.

 

Туршлага:

Хот төлөвлөлт, иргэний барилгын архитектурын чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.

Та 2-оос дээш жилийн ажлын туршлагатай;

Цогцолбор орон сууц, үйлчилгээ, соёл олон нийтийн томоохон төсөл дээр ажилласан туршлагатай байх;


Анкет илгээх

Анкетаа сонгоно уу (Зөвхөн docx, doc, pdf форматтай, Хэмжээ 8MB-аас ихгүй байх):